2007-11-10

Anderson & Roe - "LIBERTANGO"

Сэтгэл нийлвэл гар нийлнэ,гар нийлвэл...?

Өнгийв

Блогоороо өнгийлгүй 8 сар болжээ.
Хаана юу хийж явснаа хүнээр асуулгахаас илүү өөрөө өөрөөсөө асуугаад л гсн.
Ажил руугаа хамаг буруугаа тохоод л дуусгахад бэлэн.Угаасаа сэкюрити гээд ажил дээр
нэт хэрэглэхийг хориглочихсон байдаг болохоор өдрийн талыг унтаж дэншадаж талыг нь
ажилж өнгөрөөж байгаа хүнд блогдоод сууж байх цаг олдохгүй л юм даа.
Амралтын өдрөө юу? казоку саабису дээр нь өөрийгөө эрхлүүлэх, цэвэрлэгээний
гардан тулаанд орох,цаг үлдвэл ганц бадаг кино үзэх гэх мэтчилэнгээр будилж тэмтэрч
явсаар чилийтэл 8 сарыг өнгөрөөчихдөг юм байна.
Тэхдээ ажил амьдралын хүрээнд асар их үйл явдал ухаарлаар дүүрэн хугацаа байсан байж
магад.

2007-03-15

Алсад

You Tube-ийн хуулбар хийсэн блог болжайх шиг. :)
Би мэнд сайн байгаа.Шинэ ажил, амьдралдаа дасах гээд л оролдоод явж байна. Үүнээс өөр юу ч бичмээргүй байна яг одоо. Намайг хайвал энэ дуунуудаас уншаарай.


Дуутай нөхцсөн амьдрал дунд
Дурлал хайрыг мөрөөдсөөр...
Амьхан зүрхэндээ ноцох галд дулаацан
Алсаас чамайг ирнэ гэж итгэсээр ...

Daniel Powter-Love You Lately

2007-03-11

Таньтай хамт сонсоё.

Sarah Brightman and Andrea Bocelli-Time to Say Goodbye



Andrea Bocelli - Canto Della Terra


Yes I know
My love, that you and i
Are together briefly
For just a few moments
In silence
As we look out of our windows
And listen
To the sky
And to a world
Thats awakening
And the night is already far away
Already, far away

Look at this world
Spinning with us
Even in the dark
Look at this world
Spinning for us
Giving us hope and some
Sun, sun sun

My love, you are you my love
I hear your voice,
And I listen to the sea.
It sounds just like your breathing
And all the love you want to give me
This love
That is there, hidden
Hidden among the waves
All the waves in the world
Just like a boat that....

Look at this world
Spinning with us
Even in the dark
Look at this world
Spinning for us
Giving us hope,
And some sun, sun, sun,
Some sun, sun, sun.

Look at this world
Spinning with us
Giving us some sun,
Mighty sun
Mighty sun
Mighty sun

2007-03-01

Ажилчин ангийн эгнээнд

Өнөөдрөөс ажилдаа маршилж эхлэвээ.Нэг сар дадлага хийгээд 4 сараас жинхлэх болсон.Уг нь бол 4 сараас эхлээд 3 сар дадлага хийлгэж байж жинхлүүлнэ гэж ам өчиг өгч байсан дарга авхай, амралтын алтан өдрүүдийн босгонд дөхөж явсан 2 сарын дундуур гэнэт утасдаад 4 сараас ажил эхлэх магадлал ассар өндөр болчихлоо гэж түргэний хонх цохиж, ажилынхаа талаар"А"үсэггүй хүнийг дүүжлүүрийн тавцан руу хөнгөхөн түлхдэг байгаа.
Сүүлэндээ гал тавиулсан хулгана аятай болсон амьтан ганц сар ч болсон дадлага хийх цаг гаргах гэж амралтын бүх Гитлер төлөвлөгөөгөө орвонгоор нь кянсэл хийж энд тэнд зарим нэг хүнийг бор шидмэс хайлган байж хэд хоног гэртээ "би амарч байна!,би амарч байна!" гэж үглэн өөртөө итгүүлээд нэт энэ тэрхэн ухангаа дээшээ доошоо харж хэрэгтэй хэрэггүй юм нухаж жоол суув.Юун Кёото,юун New Zealand их санасан газар 9 шөнө хоосон. Ингээд өнөөдрөөс ажилчин ангийн тоог нэгээр нэмвээ хөөрхий.Ажилын цагаан цаасан дээрээ өнөөдөр анхны 1 ш цэгээ хатгаж үзлээ.Сонирхолтой байж мэдмээр юм байна.Цэгнээс их олон юм бүрддэг гэсэн.Миний хатгах цэгүүд учир утгажиж, хэн нэгэнд ямар нэгэн хэлбэрээр эерэг нөлөө үзүүлэх зүйл болгохын төлөө үзэж тараад үсэрч наалдаад өгий байз гэсэн.Миний энэ үг ярианд ямар чөтгөр шүглэчихээ вэ.Нэг ч хүн шиг ярьж чадахаа больж.Уншигч авхайгаасаа уучилал хүсэх нь зүйд нийцэх буй заа.Намайг өршөө.

2007-02-27

Ерөнхийлчихөөд ирье.

Ерөнхлөгчийхөө барааг харж хажуу хавиргаар нь худал үнэн сүүдэгнэчихээд ирэе.Орчуулга хийж этэр бол чадку цайцан амар.Зүгээр л танилцуулах улсуудаа хэл мэдкүгээр нь дамартуулж хооронд нь муулж зодолдуулаад өөрийгөө дунд нь ганц сайн магтаж дээш нь хийчихээд ирэх зорилготой гэжугаа тэгээд хамгийн том зорилго бол зодоон хийж байх хооронд нь тоорт чиклааднуудыг нь шомбодох...гэх гэх гэх.. сурсан юмыг сураар боож болохгүй ээ гэж.
Нээрээ ердөөсөө догдолж сандарч өгөхгүй юм.Аль эрт сэтгэл хөдлөл дуусцан юм болов уу?Ухаан санаа шаал өөр газар л явж байх шиг байна.За яахав орой ирээд хэдэн хүн зодолдуулснаа тайлагнанаа.

Ерөнхийлчихлөө.
Ерөнхлөгчөө анх удаа гэгээн дүрээр нь ямар ч хольцгүй цэвэр тунгалаг нүдээр харж тунгаахыг хичээв.Күэ яахав,бэлдсэн үг нь маш сайхан агуулгатай утга төгөлдөр байсанд их ч баярлав,их ч уйлав :). Уншихыг муу ерөнхлөгч минь ч нэг үзүүлэв.Бичиг үсэгт болбосорсон нь харагдав.Гэдсээ дүүртэл хараалгаад яваа байж ийгээд нэг урамтай сайхан үг уншаад, тарга тэвээрээ ч алдаагүй сайхан инээмсэглэл цацруулаад :р...Овоо шдээ муу ерөнхлөгч минь.
Харин монголыг дэмждэг хүмүүсийн халуун сэтгэлд нь тос нэмээд сэтгэлээсээ ганц үг унагаачихсангүйд жоохон урам хугарав.Над шиг үгийн баялаг муутай золиг юм биш байгаа гэж хардав. Хугарсан урмаа хаяв.Хаяад ер нь л жоохон урамгүй хүн юм гэж бодов.Бодтол ч нүднүүд жоохон өө сэв хайж эхлэв.Эхлэтэл манай ерөнхлөгч минь үгээ уншиж дуусаад бусдын үг хэлэх ээлжин дээр хүзүүгээ айхтар шилгээж харагдав.Барагцаагаар 600 орчим хос нүдний ширтэлтэн дор тэгж харагдтал дотор харлаад л явчив. (сүүлд нь сонсохнээ баримжаа муутай миний нүдийг оролцуулаад 2000 орчим хос нүднүүд байсан гэсэн.) Харласан доторт ерөнхлөгчийн тааз ширтэлт,суугаагаар шахуу гар барилт гээд л хүнд элементүүд угсраа цохилт өгдөг юм байна... Коизүми сантай харицуулж бодоод нүүр улайв.(Төрийн тэргүүний хувьд Коизүми сангийн биеэ авч явах урлагийг биширдэг.) Улайхаар нь харицуулахаа болив.Болихоор ерөнлөгчийн минь үнэлэмж хэдэн шатаар навс унав миний дотор... Нэг иймэрхүү.

Хүн зодолдуулах гэж яваад өөрөө зодуулах шахав.
Монголоос ирсэн зочидтой мэндлэхээр гараа сунгахын.Энэчин юу билээ гэж нэг хэсэг манарснаа нээрээ ингэдэг билүү гэж ухаарангуутаа гараа өөдөөс нь сарвайхаар
сарвуугий минь няцартал базаад хаячих болтойн.Цааш явахдаа хэт нөхөрсөг мэндчилгээнд нь өвдсөндөө өөрийн мэдэлгүй гараа сэгсчиж явсан намайг тэд араас шоолон инээж би уйлан алдаж...10-аад хүнтэй мэндчилж үг үсэг солилцов.Мэндлэхэд урлаг хэрэгтэй гэж хэлмээр санагдсан шүү.Дашрамд, Монгол хүмүүстэй ярилцах сонин байлаа.Нээх их айсангүй.Монголчуудын 視線-ээс би нэг л айгаад байдаг болчихсон юм.Харьцахгүй удсандаа ч тэр юм болов уу. Угаасаа монголд байхын л туулай зүрхтэй байсан доо..эрээ цээрээгүй,яахаас ч буцахгүй юм шиг харцтай хүмүүс аймаар санагдаад байдын... харихаараа яана доо л гэж бодож түгшдэг юмны нэг...хоёр тиймэрхүү.

2007-02-23

想い出を描く

中島美嘉 - 雪の華

   
    のびた人陰を舗道にならべ
   夕闇のなかを君と歩いてる
   手をつないでいつまでもずっと
   そばにいれたなら
   泣けちゃうくらい
   風が冷たくなって
   冬の匂いがした
   そろそろこの街に
   君と近付ける季節がくる
     ※今年、最初の雪の華を  
       ふたり寄り添って
       眺めているこの瞬間に
       幸せがあふれだす
       甘えとか弱さじゃない
       ただ、君を愛してる
       心からそう思った
  
      君がいるとどんなことでも
      乗りきれるような気持ちになってる
      こんな日々がいつまでもきっと
      続いてくことを祈っているよ
      風が窓を揺らした夜は揺り起こして  
      どんな悲しいことも
      僕が笑顔へと変えてあげる

舞い落ちてきた雪の華が
窓の外ずっと 
降りやむことを知らずに 
僕らの街を染める
誰かのためになにかをしたいと思えるのが
愛ということを知った
もし、君を失ったとしたなら
星になって君を照らすだろう
笑顔も涙に濡れてる夜も
いつもいつでもそばにいるよ

※今年、最初の雪の華を
  ふたり寄り添って
  眺めているこの瞬間に
  幸せがあふれだす
  甘えとか弱さじゃない
  ただ、君とずっと
  このまま一緒にいたい素直にそう思える
  この街に降り積もってく真っ白な雪の華
  ふたりの胸にそっと想い出を描くよ
  これからも君とずっと...

2007-02-22

Өнгө

Өчигдрийн миний өнгө.Өдөржин санагалзаж донсолж өнжив.Юу ч хийж чадахгүй байхаар нь цэцэрлэгт очиж хөл бөмбөгдөж, савлуурдаж өөрийгөө аргадав.
Өнөөдрийн миний өнгө. Эрч хүч оргилоод овоо зовхи өөдөө байна.
Маргааш магадгүй энэ өнгө?

2007-02-18

Японы телевиз "ууртай" байна.

Цахим мэдээллийн технологийн огцом хөгжилтөөс үүдэн сүүлийн үед аналоги болон дижитал дүрс бичлэгт тулгуурласан телевиз мэдээллийн байгууллага болон үйлдвэрлэгчид, бизнесийн салбарынхан,цаашилбал ном сонин сэтгүүл хэвлэлийн талбарыг бүхэлд нь нөмрөөд байгаа шүдний өвчин бол зохиогчийн эрхийн хамгааллын асуудал билээ.Цаасан хэвлэл болон СиДи,ДиВиДи- бичлэгээр дагнагчид аль хэдийн шүдний өвчиндөө бууж өгөөд одоо бараг бүх шүд нь хорхойд идэгдээд дуусах тийшээ хандсан тул өвдөх шүд ховордож, өвчин нь аяндаа намдаж буй гээд хэлчихэд буруутахгүй биз ээ.Би гэхэд л сургуулиасаа ямар ч "хорио цээр"-нд байгаа материалыг торохгүй бөөндөж дадсан нэгэн бөгөөд түүний төлөө хэний ч шүд өвдөж орь дуу тавин гомдол мэдүүлээгүй юм гээд л зүүдээ ярих гээд хулгайгаа яриад унахгүй юу. Энэ зохиогчийн эрх гээч нь ,шударга ёсны зарчим уу аль эсвэл мөнгө олох хэрэгсэл үү гээд бодохоор далий бодлууд хэд хэдээрээ урган төрөөд нэг үзүүрт нэгдэж зангилагдахгүйгээр төөрөн одох тул үүнийг түр орхиод энд байгаа мэдээнд анхаарлаа түр хандуулъя.
Японы Телевиз Мэдээллийн NHK, Asahi, Fuji TV тэргүүтэй 23 байгууллага хамтран зохиогчийн эрхийн асуудлаар YouTube-д гаргасан шаардлагатай холбогдуулан YouTube-ийн ерөнхий захирал Chad Hurley технологийн албаны дарга Steve Chen болон Googleийн David Eun нар Японд хүрэлцэн ирж ,өнгөрсөн 2 сарын 6 нд дээрх 23 байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийсэн байна.
Японы ТВ-ийн нэвтрүүлгийн дүрс бичлэгүүд болон кинонууд зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээрYouTube-д их хэмжээгээр аплод хийгдэж нийтэд цацагдаж байгаа тухай дээрх нэр бүхий 23 байгуулага хамтран эсэргүүцлийн дуу хоолойгоороо нэгдээд байгаа билээ.Энэ асуудал нь YouTube-ийн зохиогчийн эрхийн хамгааллын систем сул байгаатай холбоотой хэмээн үзэж байгаа юм. Уг уулзалтаар, зохиогчийн эрх ноцтой хөндөгдөж буй талаар тус 23 байгууллагын зүгээс YouTube-д хэрэглэгчиддээ тавих хяналтыг сайжируулах тухай өмнө нь (12сарын 4)тавьсан шаардлагын биелэлтийн талаар хэлэлцэж,цаашид энэ асуудлаар үргэлжилүүлэн хамтран ажиллах талаар зөвшилцсөн ажээ.
Дээрх 23 байгууллагаас YouTube-д 12 сарын 4-нд илгээсэн шаардах бичиг нь, "Зохиогчийн эрхийн хуулийн (Digital Millenium Copyright Act : DMCA)-ийн хэрэгжилтийг сайжируулах,зохиогчийн эрх аваагүй материал аплод хийгдэх тохиолдолд үйлчилүүлэгчидээ хориглон сануулах мессээж илгээх болон аплод хийж буй үйлчилүүлэгчийнхээ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэж хадгалах, бидний шаардлагын дагуу 2006 оны 6 сарас хойш устгасан дүрс бичлэгүүдийг аплод хийсэн үйлчилүүлэгчидийнхээ гишүүнчилэлийн эрхийг хасах " гэсэн шаардлагуудыг агуулж байгаа ажээ. Уг мэдээлэлтэй холбоотой бусад зүйлсийг JASRAC( Japanese Society for Rights of Authors, Composers and Publishers)-ийн homepagе-дахь Пресс релийз хуудаснаас сонирхоно уу.Ямартай ч YouTube дээр японы зүгээс орж ирэх дүрс бичлэгүүд хатуу харуул хамгаалалтыг давж хилийн дээс алхаж ирэх бололтой.
Мэдээллийн эрин зуунд иймэрхүү тэмцэл хэр удаан үргэлжилж зохиогчийн эрх хэрхэн яаж хамгаалагдах нь сонирхууштай асуудлын нэг хэмээн харж сууна.

2007-02-16

Амрахад урлаг хэрэгтэй

Ойрд төлөвлөж байсан ажилууд дараалан бүтээд урамтай,сэтгэл өндөр байна.
Өнөөдөр амьдралд минь тэмдэглүүштэй өдөр болж үлдэв...хэдэн жил сэтгэлдээ тээсэн үгээ өнөөдөр би хэлж чадлаа...Асуудал хаашаа ч эргэсэн ялгаагүй болохоор үр дүнг тооцохгүй байж болох юм.Гол нь би хэлж чадсан.юэээх!

Далимдуулаад цаг агаарын мэдээ явчий гсн.худлаа худлаа.
Сүүлийн үеийн мэдээ.
Завтай байх гэдгийг ойрд амсаж байнаа.Гэхдээ амарч сурахад их эрдэм хэрэгтэй юм шиг байна.15 хоногийн бага зэргийн ачаалалтай чөлөөт амралтын тийз өөртөө бичиж өгөв өө.Тэгээд өөрийгөө яах нь вэ гээд ажаад байсан чинь өнөөх чинь юу хийж яаж амрахаа мэдэхгүй тэвддэг байна шт.
Эхэндээ бичсэн судлагааны ажил толгойноос нь гарч өгөхгүй зовоож нэг хэсэг энерцээрээ хэдэн цаас эргүүлж тойруулж уншиж суув.Нээрээ энэ чинь амрах ёстой билүү гэж бодоод аажим аажимаар ном дэвтрээс өөрийгөө салгаж уран зохиолын ном тэврүүлээд өвчтэй хүн шиг оронд нь оруулж хэвтүүлж үзэв.Барах ажил биш юмаа.Уран зохиолын номноос ёстой сайн хөндийрчээ.Нэг бол нүд үсэгнүүдээс салж халтираад бодол өөр зүйл рүү тэнээд явчихна.Эсвэл уншиж явтал цаг дэмий урсаад ч байгаам шиг,мэддэг юм нуршаад ч байгаам шиг санагдана.Уншиж уншиж хэлэх гээд байгаа юм нь юу вэ гээд бодонгуут нээх мэдээжийн юмыг тойруулаад л зууралдуулаад, нэг л жирийн хөдлөгөөн үйлдүүдийг урнаар дүрслэх гэж ядаад ч байгаам шиг.Миний хүлээж авах суваг муудсаных байх.Олон хүн уран зохиолыг магтдаг шүү дээ гэж өөрийгөө жоол гоочилов.Хүүхэд байхдаа байрныхаа хүүхдүүдтэй сольж хольж байгаад "Саран чулуу"," Кэрри эгч", "Морь унасан толгойгүй хүн","Элс цас" өөр юу юу ч билээ хамаг л хит номнуудыг цуглуулж хоббитож шөнөжин барисаар байгаад нэг нэг амьсгаагаар уншиж дуусгадаг байж билээ.Одоо бол дэндүү төсөөрчөө.Япон хэлний хичээл болгож уншвал юу юм гэхээс уран зохиолын номонд шууд 2 гараа өргөөд бууж өгсөн :р
Дараа нь өөрийгөө кино үзүүлэх гэж бас албадаж үзэв.Бас л нөгөө "хайран цаг" гэдэг өвчин нь кино үзэх явцад үе үе хөдлөөстэй,зүрхээ дарж өөрийгөө аргадаж байж хэдэн кино халтуурдуулав.Ер нь бол огт үздэггүй ч хүн бас биш л дээ.Богино хугацааны "норм"-ын амралтаар бол хааяа нэг үзэхэд олон юм бодохгүй залгичихдаг л юм.Зарим нь овоо гайгүй кино юм гээд л үзэж явтал дундаасаа фантази юм гарч ирээд эгчийг шууд накдаунд оруулчихна.Эсвэл яах гээд байгаа нь мэдэгдэхгүй зовоож зовоочихоод эцэст нь нээх урамгүй төгсгөл үзүүлээд бас хулхидчина.Зарим нэг овоо шүү гээд кайфдсан кино нь 2 хоногийн дараа нэр ус ч үгүй толгойноос арчигдаад муричихна.Ач холбогдол өгч үзэхгүй цаг нөгцөөх хэрэгсэл мэт хандахаар арга ч байж уу дээ.Тэгээд ерөнхийдөө кино үзэх нь миний барах ажил биш гэдгийг мэдлээ гэх үү яахуу би би.Харин ТВ-ийн өмнө бол суваг солиод овоо зунгааралдаад суугаад байх шинжтэй нөгөөх чинь.Тэхдээ бас л хэн нэг нь хажуунаас"юун завтай юмб!нэг ч болсон хэрэгтэй юм хийгээч" гээд шалаад шахаад байх шиг санагдаад сэтгэл санаа байнгын зовиуртай.Нэг үгээр Би амарч чадахаа байжээ.Тэрний оронд нэг сурах бичиг нухаад халтардуулаад сууж байх нь хамаагүй дээр амралт юм байна бурхан минь.Илжиг модон хударгандаа гэж, ингэж зүдэрч байхаар Craig-ээ сонсоод орчуулгаа барьж эхлэх минь. 3 гоё ном олсон :)

Craig David - World Filled With Love юэээххх !

2007-02-02

Японд ажил хайх нь

За өнгөрөгч жил энд ажил хайж хөлийн тавхайг улайсган албан газруудын үүдээр эргэлдэж босгоных нь шороог бужигнуулсны хувид, сургуулиа төгсөөд японд ажил хийхийг зориж буй оюутнууддаа өөрийн үзсэн дуулсан өчүүхэн туршилгаасаа хуваалцюу гэж бодлоо.Энд бичигдэх зүйл нь миний хувид анхны болоод магадгүй сүүлчийн туршилганд тулгуурлах тул бусад хүмүүсийн арга барил, үзэж мэдсэн юмнаас зөрөхийг үгүйсгэхгүй бөгөөд, авах гээхийн ухаанаар болгоохыг хүсье.
Юуны өмнө өөрийнхөө яагаад чухам энэ оронд ажиллахаар шийдсэн талаар цухас сийрүүлюү. Миний бие энд хувийн зардлаар 6 жил сурч төгсөж буй нэгэн бөгөөд эдийн засгийн хувид тодорхой хэмжээгээр элгээрээ мөлхөж, газар хатуу тэнгэр холыг мэдэрч явсан өдөр хоногууд ард дурайж, суралцах явцад өдөр өдрөөр нэмэгдэх болсон мэдэх танихын шунал зузаарч, улмаар залуу насныхаа багагүй хугацааг энд элээж буйн хувид ухаарал,тайлал хоёр минь ч энд бүрэлдэн тогтож буй гэж хэлж болохуйц.Тиймээс энэ оронтой ирээдүйн амьдрал минь ч тодорхой хэмжээгээр холбогдож байх нь өнгөрсөн ирээдүйн зангилааг бодвол ал ч утгаараа хэрэгтэй юм гэсэн бодол байдаг юм. Өөрийн нутгийн шороон дээр тийчилэхээр хүний нутгийн торгон дунд хөлбөрюү хэмээн горилж би энд ажил хайсангүй.Огт эсрэгээр туйлширч, хүний нутгийн торгонд хөлбөрч хэвтэхээр өөрийн нутгийн шороог тэвэрч ойчъюу хэмээсэн ч үгүй.Хүн дүрийг олгож унагаж өсгөсөн нутагтаа амьсгалсан агаар, балгасан усныхаа тоогоор өртэй гэх бодол сэтгэлд үүрд хадаастай бөгөөд тэрхүү өрөлхүү сэтгэл, дээрх бодол хоёрын үзүүр нийлж Монгол руугаа урсчих боломжтой Монголтой холбоо сүлбээтэй ажил хийчих юмсан гэж хайж явсны эцэст хувь заяа хүслийг минь болгоож нэг сайхан газрын босгыг давуулан мөрийг минь зурж, намайг "хүн болгох"-оор шийдсэнд тун их билэгшээж буй.Хэдийгээр сонгох сонголт нэг бус олдож мэргэжилээрээ ажиллах боломж ч таарсан ч сэтгэлийн жигүүр намайг ийш нь залав чихшиг.Сурсан мэргэжилээсээ хань хол ажил хийхээр шийдсэн ч есөн хүсэл биелэнэ гэж хаана байх вэ.Зохицол нийцэл, оролдлого чармайлтгүйгээр амидралыг төсөөлөшгүй буюу эдгээр нь насан туршид дагах элдэв шалгуурыг давах шилдэг багаж хэмээн ойлгодог бөгөөд тэрээр багш минь харандааныхаа үзүүрийг нямбайлан зүлгүүрдээд үг үсгийн тулаанд ордог шиг би ч бас өчүүхэн жоохон тэвчээр чармайлтаа ирлэн хурцалж энэ амьдралын шуургатай тэмцюү хэмээн сэтгэж явдаг бөлгөө. Факултет төгсөх жил төгсөлтийн баяр дээр манай сургуулийн захирал нүдэнд дулаахан буурал толгойтой багш тэрээр," Бэрхшээлээс зугтах тусам тэр хэд дахин томроод эцэстээ зугтах газаргүй болтол нөмрөн ирдэг.Тиймээс түүнтэй нүүр тулан нүдэлцэх нь дээр" гэж хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Гэхдээ мэргэжилээ ч бас хоосон хийсгэчихгүйг бодож ажилын хажуугаар толгойд тогтсон жоол жуул юмыг мартагдахаас өрсөж монгол үг үсгэндээ чадлын хэрээр буулгаж явах санаа их бий. За оршил үгийг үүгээр хязгаарлаад гол агуулгадаа оръё.
Ажил хайж олох цаг хугацаа нь хувь хүний идэвхи, чадамж, мэргэжил мэдлэгийн хүрээ болоод боловсон хүчний зах зээлийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад янз бүр байх нь ойлгомжтой байх. Харин эхлэх хугацааны хувид, урьд оныхоо 11 сарын үеэс эхлүүлэх нь нийтлэг тохиромжтой мөчлөг бололтой юм.Дуусах хугацааны хувид эрт тэнцэх нь 3 сар гэхэд хариугаа авчих бол ,удаандаа 9,10,11 сард зарим нь бүр он гаргаад шийдэгдэх нь ч байх.Ажил хайх алхмууд болоод үргэлжилэх цаг хугацааны талаар суралцаж буй сургуулийхаа ажил хариуцсан алба (就職課)-наас олж мэдэж болно. Ажил хайх алхмуудыг дор дурдах хэдэн зүйлүүдээр жагсааж болох бөгөөд нэгэнт ажил хайж эхлэхэд тэр бүгдийг олж мэдэх зайлшгүй хэрэгцээ гарна. Энд хувийн зүгээс анхаарвал зохих зүйлүүдийг тодотгохыг зорилоо.

Хиймээр байгаа ажилаа тодорхойлох.Үүний тулд ажил мэргэжилийн талаар нэлээд судлах хэрэгтэй болох бөгөөд үүнийг мэдэхгүйгээр цааш алхахад төвөгтэй болно.Далимаар нь байгууллагын зохион байгуулалт, дарга цэргийн ялгааг ч мөн мэдээд авахад буруутахгүй.Ажилыг хэт явцуу хүрээнд эсвэл хэт өргөн хүрээтэй сонгох нь учир дутагдалтай.Яагаад гэвэл эхнээсээ хүссэн ажилдаа томилогдох магадлал тун ховор.Байгууллагын боловсон хүчиний хэрэгцээ болоод өөрийн чинь онцлог чадамжаас шалтгаалаад цэвэрлэгчээс эхлэн олон янзын дамжилга дамжуулж шалгуур давуулсны эцэст чамайг хаана тохирох вэ гэдгийг цаад байгууллага чинь шийдэх магадлал өндөр гэж ойлгох хэрэгтэй.

Ажил зуучилдаг веб сайтуудад бүртгүүлэх.Тэр сайтуудаа цоортол ухаж төнхөж авах нь ажил хайх анхны алхам болно. Ажил хайх урсгал явцыг ямар үе шатаар хийх,намтар бичих арга загвар,бичиг болон аман шалгалтанд бэлтгэх заавар тусламж дасгалууд , өөрийгөө тодорхойлох,шалгаруулалтын үед биеэ хэрхэн авч явах хэрэгтэй вэ гэх мэтчилэн нарийн ширийнийг нэлээд тодорхой мэдэж авч болно.Япончууд дуу хоолойноос эхлээд нүдний харц, сонсох чадвар,хувцаслалт,мэндчилэлт гээд жижиг сачиг гэмээр харицааны нарийн ширийн элементүүдийг гярхай ажиглаж ,түүнд өндөр ач холбогдол өгөмтгий улсууд гэдгийг надаар хэлүүлэх юун.Тиймээс мэдлэг чадвараас гадна харицаа болоод байдал чинь ажил олоход шийдвэрлэх нөлөө үзүүлэх хүчин зүйл болно гэдгийг санаандаа хийчихэд илүүдэхгүй бизээ.Өөрийн хэрэглэж байсан сайтуудаас зүгээр санагдсануудыг толилуулая.
1.東京外国人雇用センター http://www.tfemploy.go.jp/ (Токио хавьд амидардаг бол 雇用センター дээр очиж бүртгүүлээд компютэрийг нь хэд сайн улайсгаад авахад зүгээр.Энд гадаад оюутан авах зар хүсэлтүүд бөөнөөрөө байдаг болохоор)
2.国際留学際協会  http://www.ifsa.jp (энэ сайт дээр байгаа “外国人留学生のための企業研究特集号2007”номыг энд бүртгүүлчихээр ПДФ файлаар үзүүлж байсан шиг санагдаж байна.Авсаархан хэрнээ их зүгээр эмхэтгэл,олж аваарай.Сургуулийн номын сангуудаар ч байх ёстой.)
3.キャリアインフォメーション http://ejbox.com/carifo/
4.リクナビ http://www.rikunabi.com/  (Ашиглахад тохиромж сайтай мэдээлэл ихтэй сайт.)
5.毎日就職ナビ http://job.mycom.co.jp (Үнэгүй тестүүд ихтэй тул бичгийн шалгалтанд бэлдэхэд их хэрэг болно.Мэдээлэл сайтай тогтмол шинэчилэгддэг.Ашиглахад хялбар.Рикунаби майничи наби 2-г токү ни сүсүмэ сүрү.Шалгалтын өдрүүдийг сануулж мэйл ирүүлэх гэх мэтчилэн төлөвлөгөө сануулагчтай болохоор аншин дэкирү)
6.日経就職ナビ http://job.nikkei.co.jp/ 
7.ハローワーク http://www.hellowork.go.jp/

Мөн сургуулийн чинь ажилын албан дээр, танай сургуулиас төгсөх гадаад оюутныг авч ажилуулах хүсэлтэй газруудаас ирүүлсэн ажилын зарууд байдаг.Тэднийг хуулж аваад өөртөө тохирох газар руу холбоо бариж болно. Цаасан зарууд руу ихэвчилэн homepage эсвэл утсаар холбогдох шаардлагатай болдог.

Намтар болон танилцуулгаа бичих. 履歴書、自己紹介書 гэсэн 2 бичиг өөрийг чинь илэрхийлэх хуулбар"нүүр" болно.Нүүр тулж уулзаагүй хүмүүс энэ 2-ыг чинь уншаад чамтай уулзаж ярилцах эсэхээ шийднэ.Өөрөөр хэлбэл дээрх 2 бичгийг барагтай хүнд уулзаж ярилцах юмсан гэж хүстэл нь бичиж чадах уу гүй юу гэдгээрээ ажилд орох эхний шалгалт болно гэсэн үг.Дараа дараачийн даваануудад ч мөн дээрх 2 бичиг өөрийн чинь төлөөлөл болж явах бөгөөд ярилцлаганд асуугдах зүйлүүд ч үүн дээр тулгуурлах болно.Тиймээс дээрх 2-ыг үнэн зөв, утга уялдаа сайтай бичих нь амжилт олох гол тулгуур чинь болж өгнө.Өөрийгөө судлаж таних гэж (жико бунсэки тэстүүд бөглөх гэх мэт ) нэг ажил гарна. Хэрвээ та маш сайн жүжигчин бол эхнээс нь дуустал гарамгай сайн жүжиглэсэн ч болно л доо.Баригдчихгүй л бол.Би хэд хэдэн "жүжигчин"-ий яриаг сонсож байсан.Гэхдээ ихэнхи байгууллагууд 2-4 шатлалаар ярилцлага авч шалгадаг болохоор ярилцаж сурчихсан менежерүүдийг тэр бүр мунхруулахаар баримттай худлаа ярих ч амаргүй биз ээ.
履歴書-oo нэлээд олон хувь,自己紹介書 -г зарим асуултууд дээр нэлээд олон хувилбараар бичээд бэлдээд хадгалчих нь олон газар зэрэг зэрэг шалгалт өгөх-д тэр бүр шинээр бичээд байхгүй амар байдаг.Байгууллагуудын сонирхлоос шалтгаалаад жикошёокаишо-ны асуултууд өөр өөр байдаг ч ерөнхийдөө 4-5 асуултыг сонирхож бүй ажилтайгаа уялдуулаад бичээд бэлдчихэд бага зэрэг хувиргаад ашиглаад байж болно. Entry sheet бөглөхөд ч гол санааг эндээсээ харчихад болно. Эсвэл компютерт бичиж хадгалчихаад хэрэгтэй газруудад шаардлагатай засвараа хийгээд принтлээд гаргаад байхад болно. Эксэл дээр бэлдсэн намтрын бэлэн загвар авах хүн холбоо баривал мэйл-ээр явуулж өгю.Блог-т яаж оруулахыг сайн мэдэхгүй юм.

Шалгалтууд-ын хувид янз бүр ч өөрийнхөө өгч байснаар ерөнхийлөхөд:
1.Энтри хийх.Энтри хийсний дараа тухайн компаниас өөрийн компанийн танилцуулганд оролцох урилга бүхий хариу мэйл ирнэ.Мөн шалгалт авах журамаа танилцуулсан байдаг.
2.Компанийн танилцуулганд оролцох.Энд ихэнхи компаниуд танилцуулгынхаа төгсгөлд анкет бөглүүлж байгаа нь гээд жинхэнэ энтри бичүүлж авдаг. Зарим газар бичгийн шалгалтаа ч авчихдаг.Гэхдээ мэдээж өмнө нь мэйлээр мэдэгдсэн байна.
3.Бичгийн шалгалт.適性検査、一般常識 шалгалт голчилох бөгөөд ихэнхи нь маш богино хугацаанд хэр зэрэг хурдан үнэн зөв хариулт өгөх чадвартай байгааг шалгадаг юм шиг санагддаг.Асуултуудыг нь ихэвчилэн 6-р ангийн хүүхдийн мэдлэгийн төвшинөөр бэлддэг гэж сонссон.Цаг гаргаад нухаад суувал хэцүү юм ер байхгүй.Гол нь хугацаа маш богино байх учираас урьдчилаад асуултуудад нь дасчих хэрэгтэй юм.Номын дэлгүүрээс тухайн ондоо гарсан 適性検査、一般常識の完璧対策 гэсэн номнуудаас аваад хэд хэдэн удаа дасгал хийгээд аваарай.Бас тэкисэи кэнса гээд жикобунсэки шиито бөглүүлдэг газрууд ч байсан.Нэг газар 30 минутанд 180 асуулт бөглүүлж этэр сүйдий нь хольсоншт.Япон оюутнуудтай ач тач үзэлцэхэд "араам дутах" юм бишгүй их гарна.Гэхдээ чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгээд л байхад болдог л юм шүү.
4. Group discussion.Энэ нь оюутнуудыг хэдэн ширээнд бүлэг болгож хувааж суулгаад дунд нь нэг асуулт өгч мэтгэлцүүлдэг. Шалгалтын зорилго нь мэтгэлцэх, хамтрах, сонсох, шийдвэр гаргах, тайлбарлах,ойлголцох,удирдах гэх мэт чадваруудыг харах зорилготой.Жишээлбэл нэг газар ,хувь хүний талаар бичсэн өгөгдлүүдээс хөл бөмбөгийн посишон дээр тоглогчийг хэрхэн зөв хувиарлах талаар асуусан асуулт ирж байсан.Эгч хөл бөмбөгийн байрлалын нэршил ,тоглогчийн тоог хэд байдгийг ч мэдэхгүй давхиж ороод 3 хүний байрлалыг тодорхойлоод гарсан.Бас нэг газар какуса-гийн тухай мэтгэлцүүлж байсан.Далимдуулаад жоохон онгирчиход ийм шалгалтанд унасан удаагүй.Хамгийн дуртай шалгалт байсан.
5.Ярилцлагууд. Жижиг тушаалын ажилтнаас нь эхлээд өгсөх дарааллаар компанийн эзэнтэй нүүр тулж буу халахад 2-4 дамжина.Тухайн компанын талаар сайн мэдлэгтэй,асуух асуулттай,өөрийгөө 3-5 минутанд танилцуулах бэлтгэлтэй,ярилцаж байгаа хүнээ ямар тушаалын хүн бэ гэдэг талаар мэдчихсэн орох хэрэгтэй.Тайван, сонсож, ойлгомжтой ярихад тэгээд л болоо доо.Эхний шатанд групп ярилцлага гэж олуулаа нэг дор зэрэг ордог ярилцлага бас байдаг. Гэнэт гэнэт нэр цохогдож санаанд оромгүй асуулт асуугдах явдал ч гардаг.Хэт өөрийгөө магтаад байгаа хүмүүс хажууд байгаа бусад сонсогчиддоо хүртэл илт мэдэгдээд байдаг. Энд элдэв дүр эсгэж өөрийгөө хэт үнэлж харуулахаас аль болох зайлсхийх нь зүгээр юм шиг санагддаг.Гэхдээ сайн талаа харуулах, ярих боломж учираас дуугүй суугаад байвал боломжийг алдаж байгаатай адил юм.
6.Web test. 3.-т бичсэн шалгалтыг вэб-дээр хийх хэлбэр юм.2 янзаар шалгалт өгөх хэлбэр байдаг бөгөөд, 1-рт Test center гээд шалгалт өгөх цэгүүд дээр товлосон өдрөө очиж шалгалтаа өгөөд хариугаа компани руу илгээх.Ихэвчилэн ID-ээ оруулмагц хариу нь автоматаар илгээгдэхээр тохируулагдсан байдаг ба тодорхой хугацааны дотор бол гайгүй өгсөн хариугаа өөр хэдэн ч газар дахин шалгалт өгөлгүйгээр ашиглаж болдог.Гол нь цаад байгууллагууд чинь үүнийг зөвшөөрвөл шүү дээ.2-рт өргөдөл өгсөн байгууллагаас илгээгдэж ирэх ID-ээр дурын компютер дээрээс өгч болох хэлбэр.2-р хэлбэрээр өгөх тохиолдолд "нэмэгдэл хүч" ашиглах боломжтой.Гэхдээ энэ шалгалтын дүнгээ өөр газар илгээх боломжгүй. Вэб тест-ийн хувьд дээр тависан сайтуудаар ороод ухвал дасгалууд байгаа байх.Би майничи наби-г ашиглаж байсан. Өөрийнхөө үнэлгээг бусдынхтай харицуулаад харах боломжтой тул өөрийнхөө хэмжээг мэдэх боломжтой.

Төлөвлөгөөтэй цэгцтэй хөдлөх. Ажил хайх хугацаа факултетийн 3-р ангийн сүүлийн хагасаас эхэлж 4-р ангийн төгсөлтийн ажил бичих үлдсэн крэдитээ цуглуулах гээд чухал үетэй давхацдаг бол мастер курсийн хувид мөн адил төгсөлтийн диплом бичих хугацаатай давхцах болдог.Тиймээс төгсөх ангид авах крэдитийг аль болох урьдчилаад цуглуулчихсан дипломын ажилаа нэлээд зүглүүлчихсэн байх нь чухал.Цаг хугацааг нарийн тооцоолохгүй энэ үед назгайрвал төдий хэрээр бусад ажил чинь сунжирч үр дүнгүй төгсөж ч болно гэдгийг анхаарах хэрэгтэй.Ажилын хувид нэг газар энтри хийгээд хариу хүлээгээд суугаад байвал их хугацаа алдана.Тиймээс найтэй авах хүртэлээ бол 就活 -г тасралтгүй үргэлжилүүлж энтри хийж өргөдөл явуулаад байх хэрэгтэй.Гэхдээ хэт их давчуу хугацаагаар өөрийгөө шахвал бэлтгэл хийх боломж багассанаар чанаргүй үйлдлүүд давтагдаж мөнгө хугацаа 2 дэмий урсах болно.Нэг газар энтри хийгээд компаны танилцуулганд оролцож шалгалтуудийг нь өгч дуусаад хамгийн эцсийн хариу гартал ойролцоогоор 1.5 - 2 сар зарцуулагдана.Ормоор байгаа газраа сайтар судлах ажилых нь талаар багагүй мэдлэгтэй байх нь очиков авахад их нөлөөлдөг.Тиймээс энтри хийсэн газруудаа хангалттай судлах хугацааг өөртөө олгох нь чухал шүү.
Өөрийхөө бяцхан туршилга дээр үндэслээд японд сурч буй кохай нартаа хэрэг болох болов уу гээд бичлээ.Алдаа оноог шүүн тунгаагаад болгооно уу. 就活 хийх нь нийгэмтэй танилцах өөрийгөө таних цэгцлэх том алхам болох тул төгсөж байгаа оюутнууддаа хувийн зүгээс 就活 хийхийг санал болгою.

Маргааш дипломын ажилаа хамгаалах гэж байдаг.Би блогдоод сууж байдаг. やばい :P

2007-01-30

Сэдэвгүй эмзэгтсэн нь

Бахдал багтахгүй тарчилгасан нь
Сонгодог хөгжим хэмээгч нандин яруу урлагийг мэдэрч бүтээж хөгжүүлсэн хүн төрөлхтний түүхэнд,өвөг дээдэстээ өвдөг сөгдөн мөргөмүү.Түүний агуу гайхамшигийг мэдрэх бүрийдээ зүрх минь догдлолоо даахгүй булгилж,сэтгэлийн диваажинд умбах бөгөөд "тэднээр" бахархах сэтгэл өөрийн эрхгүй оргилно.Энэ мэт уяслын үгсийг хэдэн ч удаа давтаад, оюун сэтгэлдээ ундарч буй бишрэл бахдлаас өчүүхэн ч илэрхийлж чадахгүйдээ шаналах бөгөөд тэрээр ихдээ л толгой сэгсэрч нулимс унагаахаас хэтрэхгүй.Жаргалаар зовох гэж байдаг бол үүнийг хэлэх болов уу.Хүнд үед түшиг тулгуур болж явсан хүмүүсийнхээ ачийг хариулж чадахгүйдээ шаналдаг шаналалтай адилтгаж болно л доо.Тэгж байгаад Европ явах завшаан олдвол хэдэн хөгжимийн зохиолчийн булшин дээр цэцэг өргөх юмсан гэж туйлаас их хүсдэг.
Харин сүүлийн үед хөгжимийн удирдаачидад их атаархаад байгаа ;р . Өөрийхөө дуртай зохиолыг санаандаа тултал найруулж тавичихаад айзам хэмнэлийг бүх л бие сэтгэлээрээ удирдана гэдэг ямар их аз вэ гэж.Сайн удирдаачид жаргалаар зовох биш жаргалаар жаргачихдаг юм шиг санагдаад байгаан.

Эмзэгтсэн нь
Би бээр дээр нэгэнтээ найзыгаа тайтгаруулж урам өгөх гэж төгөлдөр хуур хөгжимийг гутаан хэлж байснаа санах бүрийдээ маш их гэмшдэг. Миний найз надад сонсгох гэж дуртай аянуудыг минь хичээж сурч ирээд тоглохдоо ганц хоёр товч алдаж дарчихаад түүндээ их гутарч өөрийгөө зэмлэдэг байсан юм.Хэзээ ч төгөлдөр хуурч болж чадахгүй гэж боддог байсан биз. Тэр нь надад их хэцүү байсан тул, [Чи миний хувид аль хэдийн "пианист". Төгөлдөр хуур хөгжим бол зүгээр л нэг хөгжимийн зэмсэг,хэрэглүүр төдий зүйл шүү дээ.Чиний алдаа биш төгөлдөр хуурын чадамжийн хязгаараас үүссэн алдаа ч байж болно.Харин ч алдаа хийхгүй байна гэдэг зөвхөн энэ 80 товчлуурын хязгаарт бүрэн захирагдаж байгаа хэрэг бишүү.Алдаа хийхгүй бол би чамаас айчихна шүү ]гэж далий үг хэлж найзыгаа аргадахыг хичээж байж билээ. Тухайн үед хэлж байхдаа ч эвгүй байсан,хожим дурсах бүрийд ч эвгүй санагддаг юм.Төгөлдөр хуурыг бишрэн сонсдогийн хувид энэ далий үгээ залруулж хүлцэл өчөөд сэтгэлээ цагаатгаю.
Найзын минь хамгийн анх надад зориулж тоглож байсан Шопены 6-р Polonaise-ыг Бруно сан-гийн тоглосноор толилуулая.Энэ аяыг би гар утсандаа дуудлага ирэхэд тааруулсан байсан бөгөөд найз минь миний дуртай ая гэдгийг гатнуулдаж мэдчихээд нэг өдөр ирэхдээ сурприз бариж билээ.Бүтэн 6 минут гаран төгөлдөр хуурын товчилуур дээгүүр тасралтгүй урсах шидтэй юм шиг гарны хөдлөгөөнийг даган цуурайтах хөгжимийн нүргээнд шал доргиж налаад зогсож байсан хөгжим амилах мэт чичирхийлж бүх л биеэрээ хөгжимд автан догдолж байснаа хэзээ ч мартдаггүй юм.

Дүүжин даажин
Хүлцэл гэснээс энэ хэсэгт албаар жоохон далийраатхий :р
Хэд хоногийн өмнө шалгалтын хянагч хийх явцад нэг алдаа хийв.Өөрөө ч мэдэхгүйгээр хэдэн алдаа хийсэн бол бүү мэд.Оюутнууд хянагчийн үгийг хууль шиг л дагаж бүдгийг хэлснээр хийж байсан тул миний хувид эсрэг эмзэгтэл төрж байсан юм.Шалгалт өгөхөд хэчнээн сайн мэдэж байсан ч хүн бүр л сандарч догдолдог.Дээд сургуулийн шалгалт гэдэг хүний хувь заяаны шийдвэрлэх алхам ч болох талтай.Тиймээс оюутнуудтай аль болох найрсаг харицаж сандралыг нь багасгаж тайвшируулах юмсан гэж дотроо хичээж байсан юм.Гэтэл хянагч бүр адил биш юм бодож адил биш хөдөлж байсан. Муу эр дайнд хөөрнө гэдгийг батлах гэж гүрийж байгаамуу хайшаан гэмээр гарууд ч цөөнгүй(тийм хүмүүсийг таниулах гээд л. бурхан одоо болиосой,би мэдийшт гсн :)).Ялангуяа хужаа нар, зарим нэг эрүүндээ хөдсөн сахалтай хаанахын хаалгач вэ гэж андуурмаар гарууд харцаа ширүүлэн нуруугаа үүрэн таахалзан алхах нь нээх арчаагүй бөгөөд гачлантай.Өчүүхэн юман дээр хүний ирээдүй нь өнгөрсөнтэйгөө уншигдангуут нээх амтгүй...За тэр ч яахав,хянагчийн тоо хүрэлцэхгүй байснаас болоод мастер курсын жирийн оютнуудаас хүч нэмэх үед эрээвэр хураавар юмнууд торонд шүүгдэж л дээ гээд цайруулчий.
Оюутнуудыг завсраа нэг суудлын зайтай, эгнээ үүсгэж суулгах ёстой байсан бөгөөд тэгж суулгахад нэг ширээнд 3 оюутан суухаар таарч байлаа.Шалгаад явж байтал нэг ширээнд 4-лөөд суучихсан байхаар нь хэн нэг нь өөр суудалд суу даа гэсэн боловч нэр заахгүй бол хөдөлдөггүй зангаараар нөгөө хэд чинь хөдөлдөггүй ээ.Тэхээр нь хамгийн захад байсан нэгий нь өөр ширээнд шилжүүлсэн юм.Дараа нь нөгөө хүүхдээ харсан чинь чих нь улайчихсан жоохон эвгүй царайтай сууж байлаа..мммм.Зүй нь бол тэр ширээнд хамгийн сүүлд нэмэгдэж суусан 4 дэх хүнийг өөр суудалд шилжүүлэх нь шударга байж.Даанч тэр үед толгойд тийм бодол гялс орж ирсэнгүй.Угаас тэр оюутан тийм мэссэж илгээгээгүй бол тийм бодол одоо ч төрөөгүй байж мэднэ...Тэгээд ч иймэрхүү үйлдлийг алдаа гэж хэн ч үзэхгүй... Сэтгэц удаантайгаа мэдэрч жоол шок-нд орлоошт.
Нэг дүрэмгүй 4-дөгчөөс, бас учир муутай зохицуулагчаас болоод хөөрхий зайлуул тэр оюутан өөрийн сонгож суусан суудлаа алдаж олны өнмө нааш цааш болгуулсандаа шалгалтын асуултыг ойлгох гэж нэлээд хүч гаргасан байх.Нэлээд бүрэг хүүхэд бололтой байсан.Шалгалтын дундуур харахад цаг талдаа ортол цаас нь цагаанаараа харагдсан.Дуусахад яасан бол мэдэхгүй. Шалгалтын дараа боломж гарвал уулзаж уучилал гуйя даа гэж бодож байсан боловч хариултын хуудас хурааж тоолж бүртгэсээр нэг харахад бужигнаан дунд бараа нь харагдахгүй болсон байсан.Яамаар ч юм дээ.Өөрийгөө жоол зүхэв.Ямар ч гэсэн тэр оюутанд ч надад ч "юм ойлгуулсан" нэг алхам болсон байгаасай...Жижиг сачиг гэмээр иймэрхүү анзаарагддаггүй алдаанууд бусдын хувь заяа, өөрийн чинь үнэлэмж,чадамжийг яаж доройтуулахыг хэн ч мэдэхгүй...гэх мэтчилэн бодлоо ийш тийш савлуулж дээр нь тухланхан суугаад дүүжин даажиндвал хэдэн цагаар ч савлачих шинжтэй.Болиё доо.Хийх юмнууд шил шилээ дараад жагсчихсан байна.Амралтын төлөвлөгөө голдуу хувийн чанартай зүйл л дээ.Эхнээс нь бариж аваад дэгээдэж унагаагаад тонгороод байхгүй бол нэг мэдэхэд өөрөө дарагдаж унах байх.

Халит улс төрийн мэдээ яавчий.

Эсэргүүцлийн дуу хоолой намжив.
Өндөр намын асуудалд хэт ач холбогдол өгч өсгий зээллэгийн хэмжээг зөвшөөрөгдсөн хэмжээнээс өдөр бүр даруй 2 дахин хэтрүүлэн авч өвдөг өлмийн эрүүл мэндэд ноцтойгоор хор учирууллаа хэмээн хөлнүүд унтууцаж, ажилын цагийг үл харгалзан эсэргүүцлийн жагсаал цуглааныг ханаралдан хуйлралдан хийж зарим үед зорчигчидын замыг хааж шөрмөснөөс хүртэл татаж зулгаан эсэргүүцлээ илэрхийлснээс үүдэн замын урсгал хөдлөгөөнд ноцтой саад учируулах үзэгдэл ойрын хэд хоног давтан үйлдэгдэж байлаа.Их биеийг гэрийн бараа харуулах асуудал дээр 2 тал орой бүр албан ёсны хэлцэл хийж онцгой гэрээ байгуулж байсан бөгөөд тэрхүү гэрээнд дуридагдсанаар бол галт тэрэгний буудал дээрх хүлээлгийн сандал дээр,архи тамхи үнэртүүлсэн хүмүүс сууж байх болон, суух ёстой галт тэрэг нь ирээд явахыг ч үл харгалзан тодорхой хугацаагаар сууж 2 хөлийг амраах ёстой гэнэ.Энэ гэрээний заалт 70-80 хувитай биелэгдэж байсан хэдий ч бухимдалыг багасгахад төдийлөн нөлөө үзүүлэхгүй байсан нь тэрээр хөлнүүд орой бүр бүлээн усан дахь суултаар тэмцлээ идэвхитэй үргэлжилүүлж байснаас илэрхий харагдаж байсан юм.Өнгөрсөн өдрүүдэд эдгээр байдал хэвийн үзэгдэлд шилжих төлөвтэй байсан нь өчигдөр орой болсон онцгой хуралдаанаар 2 тал эв найрамдлын гэрээнд санал нэгтэй гарын үсэг зурснаар эсэргүүцлийн дуу хоолой намжив хэмээн Итаар Таас Агэнтлаг мэдээлэв.Урьд орой харих явцад Шинжюкү буудал дээр болсон гудамжны Жаaз тоглолтыг үзэхэд хөлнүүд огтхон ч дургүйцлээ илэрхийлээгүйгээр үл барам тоглолтын үеэр жижиг сачиг товших хөдлөгөөн хүртэл хийж байсан нь уг мэдээллийг батлах нэг баримт болжээ.

2007-01-23

Хялбар тойм

1.Туфлийн өсгийг олон цагаар зээлж хөл доороо ивсний үр дүнд хөлнүүд өвдөж байна.Тиймээс халуун усанд өвдгөө хүртэл дүрчихээд сууж байна.(хамгийн түрүүнд янгуучилав)
2.Электрон болон агаарын шуудан харилцааны газруудыг захиа занаагаар дарамтлаж олон хүнд амьд байгаагаа мэдрүүлж бас тэднийгээ мэдрэв.(санаж сарвайдаг хүмүүсийнхээ сэтгэлийн дулаанд умбав)
3.Хужаа нар орчиныхоо агаарыг мэдрэхдээ маш муу.Термометр нь дандаа эвдэрхий бас засдгүй.(тэвчээр барж байна)
4.Өнгөрсөн хагас бүтэн сайнд хэдэн сар нам зогсоосон байсан панз үсэргэлтийг нөхөж баланс бариулав.(сонирхлоо ном дэвтэр хувцас хунараас электрон бараа руу урвасан болохыг мэдэж харамсав)
5.Япон оюутнууд хөөрхөн.(царай зүстэй холбоогүй)
6.Толгойноос нэг бодол салахгүй зовоож байгаа.(цас хүзүүгээрээ гулсуулалгүй өвөл дуусгавал нүгэл)
7.Дэмий тэнэхийг санал болгосон хүмүүст өгөх хариулт олдохгүй байгаа.(зөв хариулт нь тэнэх )
8... үргэжилэлийг таньд үлдээе.(унтахгүй бол маргааш бас олон цагаар өсгий зээлэх тул хөл өвдөхийн дээр нойр хүрч дарамтлана)

2007-01-15

Ajiliin tsagaar

Shalgalt dohchihson bolohoor onoodor hiih ajil bagatai heden irts butrgeliin husnegt boglochihood dalimaar ni cursoroo blog ruugaa haltiruulaad suuj baina.Genet neg ni orj ireed yum asuugaad unahgui bol heden useg tovshood orhiyu daa baiyu da hoo(Galsan guai-g halit yojloostoi bas duuraigaastai).Za baiz yu bichih ve gesen.Zavtai hun shig zagnaj baih shiv.Za ajiliihaa talaar tovch buulgayu daa.
Manai surguuli 3 corpus-tai.Tuunii negniih ni 学習支援室(davtlaga demjih oroo.wahaha hachin yum boljain daa.surgalt demjih alba inguul arai deer yum ) -d onoodor huviartai TA(teaching assistant) RA(reading assistant.wahaha hudlaa haduursiin.research assistant) Joshu(助手:tuslah gar ;p buyu zugeer l assistant.tehdee RA nar buyu doctor course-iiheniig nerleh taltai) san(guai :p) nar tsuglaad dor burnee ajilaa hiigeed suutsgaaj baina.End hicheel deer oilgoogui zuil bolood, oyutnii amidral ahuid garah eldev asuudlaar zovlogoo,tuhailbal devshin suraltsah,songoh hicheel bolood credit herhen tsugluulah, eldev yanziin tovshin togtooh shalgaltand beldeh arga baril , surguuliin syllabus eter deer bichigdsen zuilsiin talaar nariin tailbar ogoh geh metchilen oyutnuudad tulgarsan eldev asuudluudad zovlogoo ogch tuslahad zoriulsan,buh 学部(faculty buyu heltes?tenhim?研究会gevel sudlagaanii tenhim gej buuh geed baidag.tegeheer heltes bolgoy getel 部門gej bas baigaa. humuusee tuslaarai gsn)ーd haryalah master doctoriin angiin oyutnuudaas burdsen bag ajilladag yum.Tuunees gadna bagsh nariin ajild tuslah,学部-tus buriin 事務室(office : bas l tenhim?alba?)-n ajild tuslah geed neleed olon ajil uurtsgeedeg.Odoo hajuud neg hujaa oyutan neg bagshaar english zaalgaj baigaa boltoi.ちょっとうるさい(duudlaga ni hazgai deer ni ih changa yarih yum,gehdee meriilttei yumaa gej baigaan :D) 1 deh odor bur irdgiin.
Ene oroonii hajuud zalgaad bagsh nariin hicheeld beldeh oroo baina.Heden bagsh nar tsai uuh ni uugaad yum bichih ni bicheed,hicheeliihee tsagaas neleed ert irsen boltoi zarim ni nom shagaigaad suuj baina.Naana ni 2 oroonii dundah taslavchind コピー機-印刷機(olshruulagch machine)-nuud.Ed nar amrana gej baihgui,baingiin hur hur geed l tsaas mashindaastai.Odoo ch bas neg TA san yum(bodvol hicheeliin material) huvilaad zogsoj baina.
Ireh doloo honogoos shalgalt ehleheer shalgaltiin 監督 hiigeed doloo honog hertei uhaangui shogshih ajiltai bolno.Shalgaltiin 監督 (hyanagch)hiihed joohon tovogtei ni bagsh nar comandaa oilgomjtoi ogohgui baih yavdal.Shalgaltaa 監督-daa daatgah esvel ooroo udirdah hoyroo yalgahgui bagsh naraas bolj neleed hoorhon ul oilgoltsol uusene.Busad ni gaigui.監督 gedeg utgaaraa joohon halshirmaar ch olon oyutnuudtai zereg haritsahad ted naraas sonin sonin messege avdag bolohoor bas sonirholtoi sanagddiin.センター試験(National Center Test for University Admissions buyu deed surguulid elseh elseltiin shalgalt)-iin 監督hiih yostoi hetsuu ajil gej sonsson.Uls dayar neg tsag minutand yavagdahgui bol boldoggui uchiraas todii hereer hariutslaga ondortei.Za odoo duusgahgui bol ajiliinhaa tsagaas hulgai hiij dendlee ;p Senpai medchiheed arduur ergeldeed baih shig baina.

PS:Кирил фонтгүй газраас , дээр нь санамсартай санамсаргүй дорволжин гурвалжин үсэг хэрэглэж бичээд арай л хүндэтгэлгүй хандсандаа хүлцэл эрэн хаалтанд (асуултын тэмдэгнүүдээр хашаа барисан шиг ) утгыг буулгахыг хичээв.Болгооно уу m(_ _)m
Али болох гадаад үг хэрэглэхгүйг боддог ч нэг мэдэхэд мартсан бас залхуурсан, байхад утга нь юу гэж буухыг сайн мэдэхгүйгээс хэлж хэвшсэнээрээ биччих юм.Хойшид ч мөн ийм харгис бичлэг үйлдэгдэхийг үгүйсгэхгүй ч аль болох багасгана гэж бодоо л байгаа шүү.Гэм нь хэлэндээ тааруу хүний угаасаа модон бичлэг улам л модон болчих байх даа.Гэснээс үгийн дунд орсон зөөлний тэмдэгт нэлээд харшилтай тул дур мэдэн "и"-ээр солихоосоо буцахгүй ээ яадгийн.

2007-01-12

MIAT-d hongohon tongoruulav.

...zarim neg bolj butehgui zuil bichigdsen baisan bololtoi tul archiv.Gehdee gomdol buhimdlaa bol archaagui.

2007-01-05

Багш

Миний багш 70 настай өвгөн хүн.Монголд бол 50 гаран насны хүн шиг л харагдах болов уу.
Сүүлийн 10-д хоног багштайгаа ромбун шюүсэй хийнгээ хоёулаа хоолонд орж хичээлээс гадуур илүү дутуу ойр зуурын яриа өрнүүлэн нэлээд "танилцаж" байгаа билээ.
Ирэх жил багш тэтгэвэртээ гарна.Тэрээр ирээдүйд дор хаяж чилийсэн 20 жил байна гэж тооцоолоод янз бүрийн хийж амжуулах зүйлс төлөвлөсөн байгаа нь ид амьдрал нь цэцэглэж эхэлж байгаа залуусаас дутах юм алга.Мэдээж аялал зугаалга,тэгээд ном бичих гээд л...бас компютер дээр шивж сурна гэж байгаа.Гэснээс би хуруу flash memory-д ромбунээ авч яваад байгаагаа хэлж тархинд нь цус харвуулчих шахсан :ь Заримдаа дүрсгүй зан хөдлөхөөр нь багшаараа тоглоод л...
Гэхдээ мэдээж ирээдүйд юу хийх гэж буйгаар нь багшийгаа дүгнэх гэсэн хэрэг биш л дээ.
Өдийг хүртэл хамт юм хийж байхад мэдрэгдсэн бусад олон нандин чанарууд багшийг чимж яалт ч үгүй бахархал төрүүлж толгой гудайлгах юм. 7 хоногт дор хаяж 4 өдөр факултетийн оюутнуудад хичээл заана.Би ТА(Teaching Assistant)-гээд хичээлийх нь материалыг бэлдэлцэж зарим нэг ажилд нь хошуу хуруу дүрэлцдэг юм л даа.50- орчим жил хичээл заасан багш юм чинь конспект гэж юм хэрэглэдэггүй эсвэл урьд нь хэрэглэж байсан бэлэн юм ашигладаг болов уу гэсэн төсөөлөлтэй байсан минь том эндүүрэл байлаа.7 хоног бүр шинэ материал шивж принтлэж бэлдэх төдийд л сэнпай бид 2 гар хумихгүй их ажилтай болчихдог.Тэр бүрийг нэг бүрчилэн гараар бичиж бэлдэж ирнэ.Хуудасны дугаар тэнцүүгийн тэмдгийн урт богино хирагана-аар бичих канжи-аар бичих үг үсгийг хүртэл хянаж засна.
Тэгээд өөрийн зэми гээд факултетийн курсийн 20-д оюутны диплом удирдах ажил,өөрийх нь хариуцдаг албан тушаал гээд сургуулиар тогтохгүй улсын хэмжээнд тоо тоймгүй.Хажуугаар нь энд тэнд баг бүрдүүлж ном толи бичиг бичиж гаргана.Улсын хэмжээний том судлагааны ажил(чёоса) удирдаж компаниудтай харицана. Бусдын бичсэн ном дипломын ажилыг хянана. Энэ жил гэхэд л манай судлагааны тэнхимийн 60 шүргэж яваа нэг өвгөн багшийн докторын ажилыг хянаж гаргасаныг нь мэдэх юм.Хажуугаар нь гаккай элдэв кэнкюүкай хурал цуглаанд оролцоно.Оролцоно ч гэж ихэнхийг нь өөрөө удирдаж явуулна.
Багшийн тэмдэглэлиийн дэвтэрт хоосон зай байна гэж ховор.Заримдаа би эрхэлж өөрийн боломжтой өдрөө уулзахаар сонгоход хөөрхий багш минь тэмдэглэлээ балруулдаж суугаа харагддаг юм. Энэ бүх ажилыг амжуулахын хажуугаар ямар ч хүнтэй тогтуун тайван нухацтай, хүндэтгэж харицаж байдаг нь үнэхээр хүндлэл төрүүлдэг. Ядарч байна,завгүй байна гэсэн үг амнаас нь амар унахгүй.Хэлэхгүйг хичээдэг нь мэдэгддэгийн.
Болж өгвөл тэр чанаруудаас өөртөө жоохныг ч гэсэн наагаад үлдэх юмсан гэсэн шунал төрөөд горигүй.Тэгээд энэхүү сэтгэгдлийг дараах үгэнд буулгалаа.«Хариуцлагадаа эзэн байж бусадтай соёлтой харьцах нь ямар ч ухаантай цэцэн үг хэлэхээс илүүгээр бусдыг сургах хайрлах өөрийгөө хүндэтгэх шилдэг хэлбэр юм.» Цахирмаа 2007.1 сар.
70 хүрэхдээ энэ сэтгэгдлээ мартаагүй байх юмсан. Чимх дуслаар хураах юмсан.
Эрээчсэн халтар цаасыг минь жижиг сачиг гэлгүй үг өгүүлбэр бүр дээрх санаа оноогий минь сонсож шалгаж хэлж зөвлөж, санаанд тултал хянаж өгч байгаад нь багшдаа их баярлаж байгаагаа бичилгүй энэ тэмдэглэлээ дуусгаж яахин болох билээ.


Хэд хоногийн дараа:
Хэд хоногийн өмнө ромбунээ тушаалаа.Өгөх сүүлчийн мөчийг хүртэл бичсэн юмаа дахин дахин хараад л сэтгэлд дутуу санагдсан алдсан газруудыг багшаас асуухыг нь асуугаад л засаад л байв.Хамгийн сүүлд нэг жоохон засах юм олоод тэр хуудсаа янзлаад сууж байтал багш намайг харж байснаа [Цахирмаа чи их хичээлээ одоо болно доо. Чи их ядарчихлаа ] гэхээр нь би, [таныг л их ядраачихлаа даа] гэсэн чинь багш [би ч бас жоохон ядарлаа] гэж амандаа аяархан хэлэхээр нь муу багшийгаа өрөвдөөд тэврээд авмаар санагдсан.
Багшийн төгсгөж буй анхны болоод сүүлчийн гадаад оюутан нь би.Япон оюутнуудыг бодвол хэд дахин илүү ачаалалтай байсан биз.Сүүлийн 10-д хоног таныг хэдэн цагийн нойртой явуулснаа би мэднэ.Ядарлаа гэдэг үгийг надаас урьтаж хэлэхгүйг хичээсэн багш минь дээ.Бүтэн жил хийдэг ажилын чинь дөнгөж нэг өчүүхэн хэсэг нь энэ, бас би танаас хэд дахин залуу хүн шүү дээ.Багшид минь тэр үгийг хэлэх эрх надаас хэд дахин илүү бий. Тэвчээрийг тань биширмүй би. "Би ядрaaгүй шүү багшаа" Тиймээ би таны шавь.Энэ үгээр таныг залуужуулж бусдад хүч нэмюү.

2007-01-02

2007он эхлэвэй

Шинэ оны анхны бичлэг төрөх нь чихшиг сүржигнэлтэй хоолой засалттай эхлэхгүй юу.
Юу ч гэсэн энэ блогоор шагайдаг,үүнийг унших хүмүүст шинэ оны мэнд хүргээд амьдралд нь том том аз жаргал хүсэю!
Он солигдоход нээх их догдолж бөөн юм мөрөөддөг байснаа энэ жил давтахыг шахав.
Гэхдээ харицангуй тогтвор сууришилтай байсныг бодвол ирэх өдрүүдэд нэлээд далайц багатай далийх юм болов уу гэж таав.Урт хугацааны төлөвлөгөөнд бичигдсэнээр бол уг нь боломжийн хэрээр далийрах жилүүд энэ жилээр эхэлж байх учиртай гэж тооцоолоод байгаамсан.Энэ онд ерөнхийдөө 4 болоод 5-р араагаар давхих төлөвлөгөөтэй.Болж өгвөл зарим нэг уруу газар шааригдсан ч яахав.Тийм нэг дураараа дургиж чөлөөтэй амьсгалсан өдрүүд төсөөлөгдөөд байгаа.Хулхидаж худлаа хэлсэн ч яахав гсн.joke.

Сүүлийн хэдэн жилүүдэд шувт 3-с дээш араатай маццан чинь диск үнэртээд хэцүүдлээ гсн.Мэдэхгүй чадахгүй юмаар өөрийгөө санаатай болоод санамсаргүй албаар болоод албадлагаар бөмбөгдсөөр байтал инээмсэглэл минь ч надаас үргэчих шахаж.Хана мөргөж гүвээ давсаар байтал хамар ч халцарчилаа байна.Гэхдээ мацах газар мацахаас яахав.Дахиад л шинэ уулын хормойд тулж ирчихээд байгаа хүн чинь.Харин 4-р араагаар мацчих гээд үзнэ дээ гсн.Аан тийн,нөү гэж олон хэлнэ харин бийзи гэж бага хэлнэ гэж амласан. :p
Craig David зэвүүн хоолойтой, юм хэлсэн дуунуудтай. юэхх!

2006-12-25

Далийхуй

“究極的には、コストや価格がそれぞれの企業間で違うのは、企業が製品やサービスを生み出し、生産し、販売し、提供するために求められる数百の活動による・・・・・・活動の選択とそれらがどのように達成されるかの両方から差別化が生じる。”(by Porter :櫻井教授の訳だよ)

үүнийг далийлгавал:
これを人間の人生に置き換えてみると、“究極的には、人格や生活がそれぞれの人間で違うのは、人が希望や動機を生み出し、考慮し、目標を立て、生きていくために求められる数百の行動(考え方)による・・・・・行動(考え方)の選択とそれらがどのように達成されるかの両方から格差が生じる。” ていうことにもなっちゃうかしら??
そして格差は、社会的要因よりも、人間自分自身の行動や考え方によるもんじゃ!って言っちゃうと厳しすぎた言い方になる?


カッコ内は、gmxhomeさんのブログから;

「意識・無意識に関わらず、わたしたちの生活や思考の中でも、混乱して壊れてしまわないように、ある程度納得できるポイントを自分で探し出して、安心していたいのだ。そうであるなら、自分の認識こそが真実であると決めつけてしまうことは、とても危険なことだと言える。

聖書は確かに真理を伝えているが、わたしたちは神さまの全部を一度に捉えることはできない。わたしたちの解釈には、脳が常にそうしているように、どこか自 分に都合のいいように解釈している可能性が含まれている。「私的解釈を施してはならない」のだが、それは完璧に守ることができるルールではない。わたしに は見えない点などない、と断言する人がいたら、その人こそ信用できない人だろう。かといって、間違いを恐れているだけでは何もできなくなってしまう。弱さ 足りなさを自覚しつつ、しかし恐れて閉じこもるのではなく、大胆に恵みに浴するのだ。それには常に、自分はまだ知らなければならないほどのことも知っては いない、と知っていることが必要だ。

人間は誰ひとり完璧ではない、ということを認めるならば、「間違える」ということも恵みの一部分として与えられている、と知ることができる。それは決し て、だから人を傷つけてもいいとか、聖霊を冒涜してもいい、ということではない。わたしたちの理解は日々新たにされる必要がある、ということだ。自分には そんなことはできない、と恐れてしまう人もいるだろう。しかしそれは、「新たにされる自分」を、造り主であるお方に、常に差し出していればいいのだ。サ ボっていてはできないが、老若男女、地位や学歴など関係なく誰にでもできることなのだ。」
気に入った! 

2006-12-21

Kakkou yoku amidaryo

Huder blogtoo naiziihaa tuhai alt shig geed magtaad bichtsen baihaar ni kakkou ii gej bodood l..Tegeed nadad kakkou ii geh chanar bii yum bol uu gej bodoj uzlee.Bi medeej hunii ehneriig nohroos ni omoorch zodoj enter chadahgui l dee:P ooroo zoduulchihgui bol ih yum.
Gehdee dotroo bol mash ih eserguutsne untuutsna...
"Dotroo bol" gevel hen ch sht te?...mmmm
Tiimee hun zovhon durem juram dagah bus uhamsaraaraa gadagshaa joohon ch gesen ursah heregtei yum daa.
Chi her ih gadagshaa ursdag ve?Odiig boltol hiisen uildel chini zovhon ooriin chin toloo baij dotogshoo urssan yum bish biz????? End ergeed oort naaldats bagatai busdiin tolooh uildliig gadagshaa ursgal gej nerleed baigaa sanaatai.
Za odoo ooriigoo magtyuu gej baina.Dooglooroi humuusee gsn ;)
Bodood ooroosoo 2-hon shirheg kakkou ii gadagshaa ursgal olj neeelee jehshig.Ug i ovoo hed baij ch magadgui.Gehdee tednuus ni zovhon ooriihoo toloo yu niitiin toloo yu gedeg ni neleed ergelzeetei budliantai sanagdaad...Humuus (jishee ni bi)oorsdiihoo ner tor, hureelliihee ningenkankei-n toloo esvel ooriin elgen sadan,baig gehed setgel hanamjiihaa toloo bur baig gehed hobby-gooroo olon saihan yum hiideg l dee...

1.Denshand yavj baihdaa ene talaar bodson bolood ch ter yumuu. Bi neeree hogshchuuld dandaa suudal tavij ogdog yum baina sht.kakou ii deshou :P
Ene koureika shakai-d densha bol minii huvid zogsoo unaa l daa.Ugaasaa suudalgui unaa geed bodchihson ni shuluuhan baidiin.Hichneen hoorhon ohid zaluus omnoo emee ovoog zogsoochihood laglaital suugaad baih unen kakkou warui :( Hogshin bolohgui yum shig. tee tehh.Gehdee ih sonin sht.Turshaad uzeerei.Hund suudal tavij ogoh tusam suudal ih oldood baidiin.
2.Tsaasiig oodos uldeelgui tsugluulj shigen bustu-d tushaadag yum chen.Wow hoortson.Neg sard 2-3 kg orchim tsaas huraagddag.Uuniig oiroltsoogoor 50 jil-eer urjuulbel bi lav ireeduin (magadgui)tsaas modgui boloh niigmiig todii hereer hoishluulj chadna.Tsaas tsugluulj tushaah bol minii baigald ogch bui beleg esvel or ch yum uu...
Neg tom tsaasan hairtsag shireeniihee hajuud tavitsan (yamar ch umgar oroond bagtaana shuu dee ho)bazsan ereechsen aldaatai printlesen yums ,bas odor bur ireh sonin chirashi,surguuli zahirgaanaas ireh eldev zar shiryou setguul geed yu l baina hereglesen salfetiknaas busdig ni "gool" geed l shideed baidag yum.Japand tsaasiig arai l hair nairgui heregledeg yum.Gehdee 2 doloo honogt neg udaa duurgiin oir haviin dund baga surguulias tsaas tsugluuldag mashin ireed chaanto dahin bolovsruulalt hiideg gazar ruu avaad yavdag ni aimaar bayarlamaar.Busad shigen butsu-g ch chanto tsegtsleed tushaaj baival mash ih tom gadagshaa ursgal shuu.tei? tehh.Busad zuilsiig ch bas tushaadag l daa.Gehdee tsaasand busdaas ni iluu alergitai.Yagaad gevel tsaas sanamsartai sanamsarguigeer shataah hogond hayagdchih geed baidiin. Barimtjuulaad hanandaa zurag olgochihloo.

Bi ooriigoo magtah gesen yum bish shuu... Taniig bas bolvol iimerhuu helbereer gadagshaa ursaasai geed bichij baigaag mini oilgood onoodor harihdaa delguureer shagaigaad neg tsaasan hairtsag avaad hariasai gej.Tegeed shireeniihee hajuud ingeed tavichihad l boloo. Ayandaa ooriin erhgui "gool"geed l ehelne :)
Bas denshand suudag bol nudee haayaa neegeed ergen toirnoo ajiglachij baigaarai.Emee ovoo nar zogsoj l baih vii...
Bas ta ooriihoo kakkou ii uildlees bichij uldeevel tun ih bayarlana.Bi bas duuraimaar baina.
"Busdad ug heleh erh amand bus uildeld orshino" Tsahirmaa.2006.
Daraa ene ug heleh erh geechiin talaar bulterch uzeh sanaatai...

今日のおまけ Debussy-Arabesque 

Энэ хөгжимтэй салшгүй холбоотой нэг дурсамж байдаг юм.
Хүндэлж явдаг бараг хайртай гэж болохоор нэг хүн энэ аяыг ПС дээрээ тоглуулахаар нь санамсаргүй Debussy-ийн Arabesque байна гээд нэрийг нь хэлсэн чинь нөгөө хүн минь баярлаад өөрөө бас классик сонсдог тухайгаа ярьж хөгжимийн талаар хальт хөөрөлдөж билээ.Ижил сонирхол мэдрэмжтэйгээ мэдээд би ч (магадгүй тэр ч) дотроо их баярлаж бидний хоорондын зай улам ойртсон юм шиг санагддийн.Тэгээд үүнийг сонсох дуртай болсон гэх үү яахуу :)


2006-12-14

күэ нээрээ

Күэ ...нээрээ...
Хэн сайн орчуулга хийх вэ гэж уралдаж байгаам шиг шинэ санаа хавчуулаагүй шахам тэр чигт нь нуль орчуулга тавицан энэ хэдэн япон ромбун-үүдээсээ очиж очиж зурагны дор шушшёо бичүүлэх гэж энэтэр. Инсэй дакара чихшиг.Бичцэн байхад итакүмо каюүкүмо найкэдо,эхий нь хараад өөрөө тулгаад зурсан юман дээр тийм урамгүй юм хийж суухаа ч болиёо.Тэснэ тэснэ гэхэд. тас гөжлөөшд.
Хмммм...Унтууцлаа тайлж хэдэн үг бичих гэж орж ирснээ чадах шинжгүй нь ээ...
Хүмүүс тэнүүгээр хэн сайн блогчин бэ этэр гээд шалгаруулаад пижигнэлдээд байх шиг бас портал морталд залцан байхаар худал үнэн блог (болог :p) нэртэйм болохоор хэн нэг хүний нүдний зугаа гаргаад ч байх юм болуу гээд уншигчийн санаа сэтгэлийг хүндэтгээд гэх үү тэр хавидаа ичингүйрээд гэх үү хөөрүү эсвэл гутралтай бухимдалтай юм хамаагүй биччих зориг багасаад ирэх ч шиг.гээд их юм бодцон энтэр үү...Гэснээс би өөрөө блог олигтой унших биш, тэгээд ч сэтгүүл зохиол бичиж байгаа биш хувийн блог,бүгд өөр өөр өнгө будагтай юмыг чухам юугаар нь дүгнэлтэй билээ гээд санал өгч түвдээгүй.Аврага сайн блогчид өршөөнө биз дээ.(хаяагаа манах гээд хадуурангаа алдав)
Тэхдээ яадийн,өнөөдөр нэлээд барзгар өдөр байсым чинь.Шимэкири дөхөөд байхад ромбуны минь утга санаа ерөнхий найруулга авцалдааг хараад өгөөсэй гэхээр, ишлэл хаанаас яаж авсынннн? хэний ромбун-г хэрэглэсийннннн? этэр гэсэн жэжгэрсэн япон зангаа урдаа бариад суугаад байгаа багш сэнпай 2-ийг яадаг юм билээ.Мэдээж ишлэл бол чухал зүйл.Түүнийг нь ойлгосоор л өдий болтол хамтдаа нялуу оргисоор л байхад...Хор найруулж тэрэндээ өөрөө хордохоо шахаад очихоор оногдсон 2 цагийг минь тиймэрхүү "мөрдөн байцаалт"мааркийн ажиллагаанд нялаад дуусгачихаар мооооооо...гомдмоор. ч гэж гомдсоннннн.
Хүдэрийг дуурайгаад "Утга санаа шинэ сэдэл ишлэлээс чухал"Цахирмаа.2006
Энэ хагасаараа сайн өдөр судлагааны тэнхим-ийн 10-аад багшийн өмнө урьдчилсан тайлангаа тавина.Тэрэн дээр л унацтайхан донго горьдохоос. Тэхлээр маргааш бүтэн өдөржин прэсэнд бэлдэж P.Point сантай зодолдож өнжинө гэсэн үг.Унтаж цэнэг авахаас.Оясуми.

2006-12-06

Дvvдээ бичсэн захидлаас


Нэг хамаатны дүүгээсээ гутарч шаналсан захидал авч хариу бичсэн хэсгээс толилуулая.Миний тэр дүү шиг хэн нэгэнд эгчийн үг болог гээд наачихлаа.

...За юу нь муухай зуухай хэцүү болчихов? Хорвоо дэлхийн юмс байдгаараа л байгаа.Хатуу хүйтэн юмс олон байхад,зөөлөн дулаан юмс түүнээс ч олон бий.Чи тэрнийг зах зухаас нь амсаж үзээд шорвогийг нь мэдээд ярвайж байгаа хэрэг.Нус нулимсаар амьдрал гэгээрнэ гэж байхгүй.Ээж чинь үргэлж чамайг нөмөртөө бөөцийлөхгүй шүү.Чи л өөрөө өөрийгөө хатуу зөөлний дунд авч явах аргад суралцах хэрэгтэй болно.Бүх л хүн чамтай адил,чинийхээс ч илүү зовлон бэрхшээлийг туулсан байдаг.Харин түүнийг "шалгуур"гэж хүлээж авч өөрийгөө улам хурцлах уу,"шийтгэл"гэж ойлгож гутарч хорсох уу гэдгээсээ хүмүүсийн цаашдын үйл хэрэг нь их хамаардаг.
Чи хэдий чинээ муухай юм санаж гутарч жижигрэнэ төдий хэрээр хатуу хүйтэн юмс чамайг хүрээлэн доог тохуу хийнэ.Сэтгэл зүтгэл чинь хичнээн цэвэр ариун байна төдий чинээгээр зөөлөн дулаан юмс чамайг тойрон хүрээлнэ.Бусад хүнд ойлгогдох гэж хичээх хэрэггүй ээ.Өөрөө л зөв гэж бодсон бол түүнийгээ хий.Хүссэн хүсээгүй ойлгох чадвартай нь ойлгоод л ирнэ.Чиний зүтгэл хатуухан бүдрэлээр ч төгсөж болно.Бүү ай.Яаж зөөлөн ойчдог аргыг чи өөр хаанаас ч биш тэндээс л олж авна.Дахиад хэлье.Чи жижигхэн налчигар болох тусам бусад улс том түнтгэр санагдана.Өөдрөг байж зорисон юмаа барьж аваад тууштайхан хичээх л хэрэгтэй.Зүтгэл дагаж амжилт ирнэ.Боломжийг бүү хүлээ.Харин бүтээ...

2006-11-29

My favorite song-s

Celine Dion - All By Myself


Celine Dion - Aun Existe Amor

2006-11-28

My favorite -aas

Chopin Piano Concerto No 1

Өдийг хүртэл сонссон пиано концерт дундаас(Чаяковский,Бэтховен,Моцарт,Рахманинов,Шопен этэрийг хальт сонсмор аяддаг) миний сэтгэлийг хамгийн хүчтэйгээр байлдан дагуулсан агуу бүтээл(гээд хэлчингүүт бусдыг нь буруугаар дүгнэсэн мэт ойлгохгүй гэж найдая).Үүнийг сонсохоор томож торгоосон сэтгэлийн хэдэн утсыг минь таслaчих гээд ер болохгүй.Уг зохиолын талаар cонирхож буй хүн танилцуулгыг PTNA (The Piano Teachers' National Association of Japan, Incorporated by the Japanese Government)-н вэб хуудаснаас харна уу.
Лан Лан тун ч гайхалтай тоглож.2004 оны 7 сард болсон Rheingau Хөгжимийн их наадам дээр ийнхүү балай авч.Түүний гүнзгий далий хөдлөгөөн,бүтэн 3 бүлэг нотгүй тоглолт... юу гэхэв.Лайв болоод видео үзэхэд тоглогчийн энд тэнд нь нүдний фокус хүссэн хүсээгүй таарчихаад байх тул тоглогчийн байдал хөгжимийн үнэлэмжинд яалт ч үгүй нөлөөтэй болоод явчихна.Төгсгөлд нь тэр их өндөр тэншион дунд Шюүманы хүүхдийн нойрсолт-г уянгалуулж этэр.Зохион байгуулттай тэгж жүжиглэв үү эсвэл үнэхээр тийм күүл үү гэдэг нь сонин. Урьд нь Поллини-н тоглосныг МП3 хэлбэрээр сонсдог байхад хангалттай кайфардаг байсан.Харин саяхан Лан Лан Японоор хөндлөн туучаад явчихад нь цаастай зууралдаад бараа ч үгүй хоцорсондоо хордоод Ю Тюүб- р сэтгэлээ зогоох гээд хайтал яг байж таардаг.Тэгэнгүүт нь жоорлочиж байгаам л даа.
Энэ концертыг үнэндээ блогтоо тавихаас ч харамлаж байсан.Сайн ойлгохгүй хүмүүсээс элдэв коммент авахаас болгоомжилсон гэх үү дээ.Гэхдээ 100 гаран жил олны хүртээл болоод ирсэн зүйлийг би одоо яах ч билээ :) гэсэн.
Шопены "Алслагдал"(larghetto буюу Шопены 2-р пиано концертын 2-р бүлэг)-аар анх концерт сонсох чихний бөглөө гарч байсан.Урьд нь дан гоцлол пиано (piano solo) сонсдог байсан. Гэхдээ 2-р концертын эхний болоод сүүлчийн бүлэг нь ойлгомж муутай болохоор бүхэл хэлбэрээр нь сонсож чаддаггүй юм.Ойлгомжгүй гэдэг нь юу л даа.Зохиогчийн сэтгэмж миний сэтгэлийн хүлээн авах давтамж хоёр хол зөрсөн л гэсэн санаа.Ойрхон байвал би зүрхээ нээгээд сул зогсох учираас баргийн хэлбэлзэл долгионыг хүлээгээд авчихна л даа.Түүнээс бус хөгжим ойлгох гээд дотроо нэг үл ойлгох үйл хөдлөл дүрслэх гэсэн хэл биш.Гэхдээ классик-т өгүүлэмж гэж бий.Тэр нь зарим хэлбэрээр ном уншихтай бас төстөй. Алслагдал-ыг нэр түүхийг нь мэдэхгүй байхдаа сонсоод Шопенд дурлаж эхэлсэн.
Хожим нь нэг удаа плэй листээ шалгахад 160 удаа сонссон гэсэн тоо гарсан байсан. Гэтэл тэр нь хайрын үелзлээр бичигдсэн бүтээл байж би тэр хэмлэнээр нь дагаж хэлбэлзсэн байсан :) (за хадуурах нь)Larghetto ч НЭТ дээгүүр янз бүрээр байж л байна.Гэхдээ сонгодог хэлбэрээр гэх үү , жинхэнэ "энэ байна" гэчихээр тоглосон хувилбар олдохгүй юм.Классикийг поп хэлбэрээр хүлээж аваад тоглочихдог гэмгүй гарууд их байх :(
За олон үгийг цэглээд концертын дараагийн хэсгүүдийг толилуулая:
2 3 4 5 Тухлан суугаад таалан соёрх.

2006-11-21

Mishkutenok & Dmitriev Rachmaninoff no. 2 1994 Olympics LP

Rakhmaninov Sergei Vasil'evich 1873~1943
хайртай хөгжмийн зохиолчидийн нэг.
Энэ концэртийг (1900 он)ойрд их сонсож байна.Та бас сонсмоор бол бүрэн эхээр нь сонсож болно.Нийт 3 бүлэгтэй концэрт.Зүгээр л зүрхээ нээгээд сул зогс.Тэр таныг ямар ч кино ном үгнээс дутахааргүй уйлуулж дуулуулж зоригжуулж чадна жэхшиг.
эхний хэсэг
дараагийн хэсэг.

2006-11-20

Жаргалтай өдөр хоногууд

Өчдөр орой бодсоор байгаад унтсан юмаа шөнөжин зүүдлээд, өглөө хар үүрээр сэрээд зүүдэндээ болсон юмаа бодоод хэвтэж байтал нэг гоё санаа төрж ирээд тэмдэглэж авахаар харанкуйгаар босоод бичсээр байгаад нэг зураг гаргачихлаа.Өөртөө бол нэг шинэ ухагдахуун олчих шиг л санагдаад болдгүй.Багштайгаа зөвлөж үзэю хэмээн яарч сууна.Манай багш нь нэлээд хөгшин настай хүн болохоор мэйлээр харицаж чадахгүй,гэвч өрөөнд нь бүрэн тоноглосон ПиШи зоолттой нойрсож байдаг.Ядаж мэйл зааж өгью гэхээр багш нь хичээхгүй гэдгийм.
Ронбун бичиж байгаа энэ үе минь тун завгүйдэл дунд, чаддаг мэддэгээ шавхаж өөрийхөө жоохныг мэдрээд үсээ үгтээгээд сууж байгаа ч гэсэн оюутан цагийн минь сүүлчийн бадаг, мухардал дунд гарц хайх хайгуулын нэгэн багаж хийлцэж байгаагаа мэдрэхэд тун жаргалтайгаар жингүйдэлд автаастай.Дахин ингэж номын далайгаас эрдэнэ шүүгээд сууж байх боломж цаг хугацаа тэр бүр олдохгүй гэж бодохоор энэ мөчийг үр дүнтэй наалдацтай зарцуулах юмсан гэсэн шунал оргилонгуут бөгс нуруу 2-г жувтан золиосонд гаргаастай.
За энэ ч яахав.Цагийн юм цагтаа гэж.
Гэснээс би уул нь цэцэг классик 2-т нугасгүй юм л даа.Гэтэл өчдөр галзуу нь мэдэгдэхгүй нэг нөхөр яг миний хобби-оор занималдангуутаа "цэцэг классик 2 бол тархины витамин" гэж өргөмжилөн тодорхойлоод цааш нь бас олон үгээр загатнасан газар маажаад хаяачихын.Харамсалтай нь тэр хүний "байдал" нь миний ижил хоббитонгийн талаарх төсөөлөлтэй минь180 хэмээр зөрөөд болдгүй.Күэ яамар сайндаа би хоббиноосоо ч татгалзмаар эвгүй болж ирэх вэ дээ.
Сонирхол ижил хүмүүс ямар нэг хэлбэрээр хоббигоороо зангилагдаад
нэг сэтгэлийн нэгдэлд хүрч ойлголцохдоо амархан гэж бодоод байсан.Үгүй юм бас.
Цаг талийлаа гарч гүйхээс.Энэ блог бичих чинь харин ч ёстой цагийн мэдэгдэхгүй үрлэг юмаа гэж.
Өнөөдрийн омакэ . Beethoven - Sonate für Klavier Nr.8 'Pathetique' op.13 -2
Сэтгэл маш өндөр байгаа ч огт эсрэг үелзэлд ганхчихая.Баланстай байхад буруутахгүй жэхшиг.
Бетховэны зохиолууд дунд хамгийн их гуниг шингэсэн бүтээл нь.Нүдний хараа нь их муудаж сэтгэлийн хүнд шаналал амсаж байхдаа бичсэн гэдэг.Зохиолын нэр нь"эмгэнэл".Хожим нь хараагүй болсон ч дахин ийм гунигтай хөгжим бичээгүй гэхээр яамархуу их сэтгэлийн хат сайтай хүн байсан нь тодорхой бизээ. За ингээд үргэлж эрэлхэг бадрангуй зориг тэмүүлэл шингэсэн аялагуугаараа ямагт өөдрөгт уриалан дуудагч Бетховэны эмгэнэлээс хуваалцъя.

2006-11-19

Хэн болж төрөхийгөө чи шийдэхгүй ч хэн болгож төрүүлэхийг чи шийдэлцнэ!

Дараах бичлэгийг бичсэнээр олон хүнээс Социалист нийгмийг санагалзлаа,тэгүүл чи өөр ямар нийгмийг цогцлоож чадахын? гэх мэтчилсэн сөрөг гэхүү илүү төгөлдөр тайлбар эрэлхийлсэн гэх үү коментууд авч байсан. Арай хүнлэг амьдрах юмсан гэсэн бодол,түүндээ хүрч чадахгүйдээ бухимдсан бухимдалдаа хөтлөгдөн шүүмж бичсэнээс бус ямар нэгэн изм-ийг дотроо тухайлж сэтгэж бичээгүй юм. Тэрүүхэндээ дөвчигнөлтэй бачуурч байсан гэх үү дээ.Хэн нэг хүнд ямар нэг эерэг зүйл бодогдуулж чадвал гэж бодоод энд наачихая.

Ойрын хэд хоног унтаа сэрүүнээ мэдэхээ байтлаа хэрэгтэй хэрэггүй юм уншиж бичиж алаг цаасны тоо нэмэв.Ядарч байноо... Жоохон зав гарсан дээр нь нэг 179 хэмийн далийлттай бүлтэрмээр болдог гэжийн.
Ийм нэг линк сүлжээний майлээр ирж байхийн. http://www.ekincaglar.com/coin/flash-mn.html Нэг ч хүн хариу болгож санал бодлоо бичсэнгүй. Бодвол ихэнхи нь завгүй,дээр нь өдөр тутмын амьдралын стрэсс хангалттай байхад иймэрхүү зүйлийг бодож улам стрэссдэх хүсэлгүй байгаагаас тэр болов уу. Би яах ёстой вэ гэж өөрөөсөө асууж үзлээ л дээ.

-Байгаа мөнгөө эдгээр хүмүүст тусламж гээд өгчих үү?
-Мэдээж үгүй.Яагаад гэвэл намайг маргааш мөнгөгүй болоход хэн ч тоохгүй.Яг л майл сулжээгээр ганц ч хариу бичигдээгүй шиг...
-Тэгвэл хэн нэг маргаашдаа хүрэлстэхүйц мөнгөтэй нь хандив болгоод өгчих болов уу?
-Үгүй л болов уу.
-Яагаад?
-Тэр хүн чинь үр хүүхэд төрөл төрөгсөдттэй.Тэднийх нь ирээдүйд мөнгө хэрэгтэй.
-Тэгвэл нийгмийн халамжийн сан тусламжийн байгууллагийн туслалцаа яасан юм бэ?
-Тэр чинь маш цөөхөн хүнд л оногдоод дуусна шүү дээ.
-Эдгээр хумууст туслах боломж хаана ч байхгүй юм бол тэдний ирээдүй хараар хучигдах нь ээ?
-Магадгүй,бараг л тийм...

Би өөрөөсөө ийм хариулт олж аваад тун их харамсав.Тэгээд бас өөрийгөө ягаад ийм хялбархан хариулт өгч чадаад байгааг гайхав.Магадгүй энэ нь нийгэм дэх бараг энгийн үзэгдэл болсонтой холбоотой ч юм болов уу.
Нийгэм гэж юу вэ? Улс орний хөгжил гэж юу вэ?
Хүний амьдралын хэр хэмжээ, амьд байх нөхцөл гээд бодохоор олон янзын хүчин зүйлүүдийг тоочиж болох байх.Тэдгээр хүчин зүйлсийг байгалийн, нийгмийн гэж 2 ангилж болох болов уу.Цэвэр 100% байгалийн хүчээр зохицуулагддагсан бол бид яаж ч чарлаад түүнээс зөрж чадахгүй,яг л бусад зэрлэг амьтадаас ялгаагүй байх байсан биз.Харин хүн оюн ухааны онцлогоороо ("хөгжил" гэдэг үгийг хэрэглэж түвдэхгүй нь ) бусад амьд амьтнаас ялгарсны хувьд нийгэм хэмээх айл гэр болох тоглоомыг зохиосон гэвэл хилсдэхгуй болов уу. Түүнээс шалтгаалах зохицуулгын хувьд, бид тэрхүү тоглоомын дүрмийг нийгмийн бүх гишүүдийн хувьд эрх тэгш байхийг шаардах учиртай юм.Яагаад гэвэл хүн эхийн хэвлийд бүрэлдэх мөчөөсөө л тэрхүү тоглоомонд хүссэн хүсээгүй дуртай дургүй оролцох ёстой болдог бөдгөөд хүний унтах идэх ярих үйлдлийг хүртэл нийгэм хэмээх нэг урсгалт машин шууд ба шууд бус хэлбэрээр зохицуулж байдаг.Хувийн юм гэж сэрүүнд бодол, нойронд зүүд 2-ийг л нэрлэж болох байх. Байгалийн баялаг бол түүн дээр төрж мэндэлж, үхэж үрэгдэх амьд амьтанд зориулагдсан,амид организмийн амьдрахуйн зохилдлого бөгөөд, байгалийн баялагийг жинхэнэ байгалийн шалгуураар олж хүртэх боломжийг байгал өөрөө олгож байдаг билээ.Харин нийгэм хэмээх тоглоомын машин нь байгалийн баялагийг дур мэдэн захиран зарцуулахадаа, байгалийн хатуу шалгуураас хүн болоод бусад амид амьтнийг "хамгаалах" үүрэг хулээх учиртай болов уу.Тиймээс, ялангуя баялаг хувиарлах тогтолцооний хувид бид нийгмээс эрх тэгш байдлийг шаардах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл нийгэм гэдэг нь хүний эрх ашгийн төлөөх нэгдэл байх ёстой бөгеед түүний хөгжил нь хүний амьд байх боломж аятай байдлийг хангахад чиглэсэн нэг ёсний "ахиц" байх ёстой гэж хэлж болох байх. Харин байгалийн баялагийг 100% нийгмийн баялаг хэмээн үзэж,түүнийг шинээр мэндлэж буй амьд амьтанд (хүн-д) ямар нэгэн нийгмээс тогтоосон нөхцөл шаардлагыг баримталж олгох зарчимийг тогтооно гэдэг байж болох зүйл үү? Тухайлбал энэ газар хувьчилах үйлдэл нь нийгмийн зүгээс өнөө ба ирээдүйн өмнө хийж буй байж болшгүй гэмт хэрэг гэж би хувидаа боддог.Газар хувьчилж буй тухайн цаг үед төрж амжаагуй ирээдүйн хүмүүсийн эрх ашигийг бүрэн гүйцэд хамгаалж чадахуйц тийм төгс төгөлдөр нийгмийн тогцолцоо бүрдчихсэн гэж үзэх үндэс бүрдээгүй байна.Гагц "өнөөгийн" нийгмийн хувид хөгжил хэмээх гаж ойлголтын үндсэн дээр үйлдэж буй харалган үйлдлийн нэг яах аргагүй мөн.
Нийгмийн хөгжилийн үр дүн болоод түүний явц нь хүний төлөө байж чадаж байгаа юу?али эсвэл хүний хэрэглээний төлөө чиглэж байгаа юу гэдгийг бид ялгаж салгаж үзэх ёстой билээ. "Хүний төлөө", "хүний хүслийн төлөө" гэдэг 2 асар зөрөөтэй ойлголтыг өдийг хүртэл хольж хутгасаар ирсэн хэвээр байна. Энэ нийгэмд ихийг "бүтээхийн" хэрээр ихийг авч болно гэх ч юмуу эсвэл чадалтай мэдлэгтэй нь түүнийхээ хүчээр эд баялагаас чөлөөтэй хүртэх боломж олгох зарчим дээр үндэслэсэн тогтолцоо нь хүний "авах,олохын зохицуулга"-дээр үндэслэсэн маш шударга бус систем юм. Байгалийн баялагийн тухайд бүтээгдэж,арвйжиж,нөхөн сэргээгдэж байгаа эсэхийг харгалзах ёстой байтал зөвхөн нийгмийн өөрийх нь хэрэглээний хувид бүтээгдэж байгаа эсэхийг хэмжидэг шалгуур нь угтаа хүний төлөө бус юм.
Ардчилсан гэх нийгэм нь мөн л баялагаас хүртэх асуудалыг зохицуулах шалтгаан дээр тулгуурлаж түүний тогтолцоог зохицуулахад чиглэгдэж байгаа бөгөөд, тэнд нь "хүн бүр өөрсдийн ухаан чадлийн хүчээр баялагаас булаацалдая" гэсэн уриа лоозон ханхалж байдаг.Үүнийг бодоод үзэхнээ хүнд заясан зөвхөн шунал гэдэг зүйлийг өөгшүүлэн дэмжсэн үзлийн үүднээс харсан зохицуулгатай тун төстэй харагдаад байгаа юм.Тэгвэл шуналаас өөр мэдрэмж хүсэл хүнд үгүй гэж уу? Энэ нийгмийн сэтгэлгээгээр амьсгалж,голдирлоор нь урсаж байхдаа мэдэрч байгаа нэг зүйл бол,энэ нийгэмд хүмүүсийн ихийг олж авах ,эзэмших гэсэн өрсөлдөөнт хүсэл нь биелэж болох боловч өрөвдөх сэтгэл, бусдийг хайрлах энэрэх сэтгэл, бусдад өгөх сэтгэлийг хүний сэтгэхүйгээс арчин хаяхад хүргэж буй нь илт анзаарагддаг юм. Ядуу айлийн гэрт төрөөд 10 хүрэхгүй насандаа өлсгөлөнгөөс болж хорвоог орхиход хүрч буй бяцхан хүүхдийн өмнөөс бодоод үзвэл энэ "хүний" гэх нийгэм нь хүнд ямархуу энэрэлгуй хатуу болохыг ,зөвхөн эд баялгийн төлөөх ширүүн өрсөлдөөний талбар болохийг төвөггүй харж болно.
Бусдад өгөх бусдийн төлөө шаналах сэтгэхүйг хүний оюуны хэрэгцээний туйл болгох чадвар бүхий нийгмийн тогтолцоог байгуулж чадсан цагт тэр нь хүний төлөө нийгэм байх болно.
Чадалгүй нэг нь өлсөж үхэхэд хэн ч гайхахгүй ийм нийгмийг хүний төлөө нийгэм гэж ойлгох боломжгүй юм.Нийгэмд өрсөлдөх чадвар суухаасаа өмнө тоглоомын тавцангаас арчигдаж байгаа нялх балчир хүүхдүүдийн эрх ашигийг энэ нийгмээс хүсэмжилэх боломжгуй юм.Яагаад гэвэл эдийн засгийн чадвар, боловсрол, хэмээх энэ нийгмийн зөвхөн баялаг хувиарлах
зарчимд тулгуурласан болхи шалгуурт нь үл хамаарах зүйлсийн хувьд ардчилсан нийгмийн "шударга" зарчим оршин тогтнож үйлчилж чадахгүйд байгаа юм.Энд нийгмийн халамжийн сан,НПО гэх мэт хүний төлөө тогтолцоонуудыг нэрлэж болох байх л даа.Тэдгээрийг үгүйсгэх аргагуй ч тэдгээрийн санхүүжилтийн уг үндэс нь энэхүү нийгэмд үйлчилдэг баялаг хувиарлалтын зарчим дээр суурилж байгаа тул 10-ыг аваад 2-ийг өгөх арилжааний хэлбэртэй утга нэг зүйл юм.Сайхан сэтгэлт хүмүүсийг буруутгахийг хүссэнгуй.
Хязгаарлагдмал баялаг гэдэг үүднээс авч үзвэл,
тэрхүү баялгаас илүү ихийг олж авч буй хүн, хэн нэгний хүртэх байсан хувийг нийгмийн хэмээх шалгуураар хэмжээд илүү ихээр булааж авсантай утга нэг болох юм. Байгалийн нөхөн төлжилт ба хүний үржил хорогдлын харицааг, дэлхийн хүн амийн баян хоосний харицаатай харицуулахад ямаршуу их unbalance байдалд буйг төсөөлж ядах юмгүй. Ардчилсан нийгмийн авах олохыг зохицуулах шалгуурыг хэт шүтсэний үр дүн нь энэ юм. Байгалын нөхөн төлжилтийг үл харгалзах энэ маягийн нийгмийн хүрээнд "шударга сайн" хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө амьдарна гэдэг боломжгүй яриа.Харамсалтай нь хүссэн хүсээгүй бид иймэрхүү нүгэлд орооцолдож л амьдарч байна.
Ийм нийгмийн тогтолцоон дунд ядуу хоосон өлсгөлөн хүмүүсийн төлөө, ирээдүйн хүмүүсийн төлөө бид юу хийж чадах вэ?
Шууд ба дам утгаараа,бидний илүү хэрэглээ тансаглалын уршигаар хэн нэгэн хаа нэгтээ өлсөж турж үхэж байна гэдгийг бид ойолгох хэрэгтэй.Баримт дурдвал дэлхий дээр 15 хүртэлх насны хүүхдүүдээс өлсгөлөн болон өвчиний шалтгаанаар 4 сэкүнд тутам 1 хүүхэд амь насаа алдаж байна.Бид өөрсдийн хэрэглээний хэв хэмжээг барих,тансаглалаас татгалзах хэлбэрээр "нийгмийн" баялагийг шаардлагартай хүмүүст хүртээхийг зорих оролдлого байж болох юм.Өөр сайн аргийг энэ нийгмээс би хувидаа олж харахгүй байна.
Хүнд байдаг зан авир хүсэл сэтгэл шунал эд бүхнийг тэгш харгалзаж үзсэн тэрхүү жинхэнэ хүн чанаруудыг алдагдуулахааргүй нийгэм байгуулж байж сая хүний төлөө нийгэм гэгдэх учиртай баймаар.Чадваргүй ухаангүй хүмүүс байсаар ч ирсэн нь гарцаагүй бөгөөд байх ч болно. Тэрхүү “ухаангүйчүүд” “чадалгүйчүүд” энэхүү нийгмийн далий шалгуурын уршгаар байгалийн шинж чанар гэхээсээ илүү нийгмийн аль нэг эрэг шураг болгох зохицуулганд таарахгүйгээсээ болж улам улам олширч байгааг бид харж байна. Тэдэнд оногдох ёстой байсан эд баялагийг бид байгалиас "нийгмийн гараар"булааж авдаг шигээ эргүүлэн өгч баймаар.Зөвхөн авахыг зохицуулах биш,өгөхийг зохицуулдаг нийгэм баймаар байна..Хүмүүст баялагийг зөвхөн олох хүртэхийн төлөө биш түүнийг арвижуулахын төлөө,нийгэмд хамрагдах хүмүүсийн төлөө хөдөлмөрлөх сэтгэхүйг дэмжих энэрэнгүй нийгэм хэрэгтэй байгаа юм.Хүний нинжин сэтгэл,бусдыг хайрлах сэтгэлийг нийгмийн дээд шалгуурт оруулж тооцох боломжийг хангах тийм систем үгүйлэгдэж байна.
Өлсөж тураалдаа орсон нэгэн, хэрэгцээнийхээ хязгаарийг мэдэхээ болисон тансаглагч нэгэн хоёул нэг цаг үед нэг нийгмийн хүрээнд амьдарч байна. Байх л ёстой зүйл үү?
Тийм бол бидний энэ нийгэм зэрлэг адгуусны өрсөлдөөнөөний талбараас юугаараа ялгагдах билээ?
яагаад бөмбөрцөг зогсолтгүй эргэж байх учиртай юм бол?
яагаад зөвхөн ганцх бөмбөрцөг дээр хүн амьдарч болдог юм бол?
яагаад хүнд мөнх наслах боломж заягаагүй юм бол?
яагаад эд баялагт хязгаар байдаг юм бол?
Энэ бүхнийг нэг удаа ч бол тунгаан бодож хариуг өөрөөсөө хайгаад үзээрэй.

Энэ бичлэгт шүүмжилэл хийвэл маш олон өнцгөөс шүүмжилж болох байхаа.Би нийгэм судлаач , улс төрч, философич аль нь ч биш энгийн л нэгэн.Энэ нийгмийн муу муухай зуйлийг хараад,гэм зэмгүй үхэж үрэгдэж буй хүүхдүүдийг хараад зүрх шимширч тэсэхгүй үзэг цаас нийлүүлсэн минь энэ.Хөөрхий тэдгээр хүүхдүүд үхэхийнхээ өмнө юу гэж бодож байсан бол? Хүний нийгмийн хатууд ямар их гомдсон бол? гэж бодохоос өөрийн эрхгуй нулимс урсгасандаа бичсэн минь энэ.

今日のおまけ Beethoven Ludwig Van - Sonata quasi una fantasia no.14 'Moonlight' op.27-2

2006-11-01

Хорны найрлагаас цухас

Махийтал суугаад (яаг Кобэкс шиг)найруулаад байгаа хороо халит мулит танилцуулая.
Судлагааны гол зорилго бол ерөнхийдөө, үйл ажилгаанд суурилсан төсөв удирдах системийг компанийн уламжилалт бүтцийн хүрээнд хэрхэн хэрэгжүүлж болох вэ гэдэгт чиглэгдэж байгаа юм. Сэдвээ монголчилбол ”Үйл ажилгаанд тулгуурласан аргачилалын өрнөл (展開)-Төсөв удирдах системийг онцлох нь- гэх ухааны.
Энэ үйл ажиллагаанд суурилсан төсвийн удирдамж(活動基準予算管理:ABB) гэдэг ухагдахуун нь 1991 оны үеэс анх удирдлагын тооцооллын системд цухуйж орж ирсэн боловч олон янзын асуудалд унаж шүүмжинд бүдрээд урагштай алхаж чадахгүй байгаа онол юм л даа.
Харин үйл ажилгаанд тулгуурласан өртөг тооцох систем(ABC),Үйл ажилгаанд тулгуурласан удирдлагын систем(ABM) гэсэн 2 ухагдахуун нь 1980 оны сүүлээр цувралдаад Америкт гарч ирж хүчээ аваад одоо зарим дэвшилтэт компаниудад амжилттай хэрэгжигдээд явж байгаа.ABC、ABM гэхээр олон хүн сонссон байх.
Гэтэл өртөг тооцох систем нь үйл ажилгаан дээр суурилчихаад түүнийгээ бас үйл ажилгаанд суурилсан өртөг удирдамжийн аргаар удирдаад өртөгөө бууруулж ашигаа нэмэгдүүлнэ гэж зүтгээд байж төсөвөө уламжилалт аргаар удирдана гэж ямар хайшаа харсан холион бантантай юм байх вэ дээ тэ? Тэхххх.Тэгээд л эхэлсэн ухаантай юм л даа миний энэ судлагаа.
Төсөв удирдамж гэдгийг товч тайлбарлавал,компанийн хөрөнгийг хамгийн зохистой арга хэлбэрээр хувиарлаж үр дүнтэй(ашигтай) зарцуулахын тулд хэрэглэгддэг менежментийн тооцооллын нэг багаж хэрэглүүр нь юм.Тиймээс ямар ч төсвийн системийг төлөвлөх,хувиарлах,хянах гэсэн 3 чадвартай байхыг шаарддаг.Гэтэл энэ үйл ажиллагаанд суурилсан төсвийн систем нь бага сага асуудалууд байгааг үл тооцвол эхний 2 үүргээ маш сайн биелүүлж чадах магадлалтай гэж онц аваад байсан чинь 3 дахь үүргээ биелүүлэх дээр тулахаар хариуцлага тооцох систем нь байгууллагын зохион байгуулалттай тохирч нийцэхгүй шалтгаанаар урагшилахаа байчихаад байгаа юм.
Яагаад нийцэхгүй байгаа шалтгааныг нь сийрүүлбэл ;
Компанийн удирдлага болон хариуцлагын систем нь дээрээс доошоо чиглэсэн урсгалаар шатлал үүсгэж тогтсон байдаг бөгөөд энэ нь ажил үүргийн чадамжинд тулгуурлаж байдаг.(жишээ нь борлуулалтын хэлтсийг аваад үзвэл, бэлэн бүтээгдэхүүнийг хүлээж аваад үйлчилүүлэгчийн гарт хүргэх хүртэлх үйл ажиллагааг ажил үүргийн чадамж гэж тайлбарлаж болох болуу) Уламжилалт төсөвт бол хэлтэс тус бүрийг хариуцлагын нэгж гэж үзээд хэлтсийн дарга нарт төсөв зарцуулах эрх мэдлийг нь олгож хариуцлагы нь тооцдог.
Гэтэл энэ үйл ажилгаанд тулгуурласан төсвийн удирдамж гэдэг нь хэлтэс мэлтэс гэсэн байгууллагын хэв загварыг үл тоомсорлож хуга дайрч хэмх татаад “би зөвхөн бүтээгдэхүүний үйл ажилгааны чанар чансаа үнэлэмжийг голчилно, дарга цэрэг нь хэн байх нь падлийгүй хэрэг” гэж томроод дайраад байдаг байхгүй юу.Нэг үгээр базаад хэлвэл үйл ажиллагаанд тулгуурлаж төсөвлөсөн төсөв гэдэг нь аль нэг хэлтэст хязгаарлагдах бус тухайн ажилбар ажиллагаа процесс прожект гэх мэт (схэм дээр яривал хөндлөн хэлбэрээр урсаж буй )ажилыг бүхэл хэлбэрээр нь авч үзээд хэдэн хэлтэс дамнаад хөндөлдөөд төсөвлөгдчих тул эцсийн үр дүнг хэнтэй тооцох вэ гэдэг дээр очоод гацааский болдог.(нэг үг гэнэ шүү ;р)

Энэ шинэ төсвийн удирдамжийн талаар гарсан судлагаа ч харицангуй ховор гарын 10 хуруунд багтаад тоологдчих нь халаг, гацааский байдалтай.
Тэгээд чи яах гээд байгаан бэ гэвэл, хэлтсийг хагалж буталж бут цохилгүйгээр хэлтэс тус бүрийн доторхи үйл ажилгаанд сууриласан төсөвлөлт гэдэг юм байж болно гэж батлах санаатай нухаж байгаа хэрэг.Өөрөөр хэлбэл нэг хөндлөн урт дамналдсан процесыг ажилд суурилсан төсөвлөлтөөр төсөвлөөд түүнийгээ хэлтэс тус бүрт оногдох ажилаар нь хэмжиж тасалж оногдуулаад түүндээ тааруулж үр дүнгийх нь хариуцлагыг хэлтэст хамааруулж тооцоё гэсэн санаа юм.
Үүнийгээ болно бүтнэ гэдгийг батлахын тулд үйл ажилгаанд тулгуурласан аргачилал гэдэг юмыг томёолох,түүниий тулд өртөг тооцох систем,өртөг удирдах систем 2-ийн хувид үа-д суурилсан аргачилал хэрхэн хөгжиж ашиглагдаж байгаа талаар судалж анализ хийж тайлбарлаад тэндээс өөртөө хэрэгтэй хорыг найруулж гаргаад түүгээрээ төсөв болон хариуцлагын тооцооны систем 2 –г хордуулах тактиктай .
Хамрах хүрээ ихтэй надад арай ахадсан ажил бариж авчээ гэж одоо өөрийгөө загнаад л суужээн.Толгой муудаад байхад чадлаа мэдэхгүй өөрийгөө хэтрүүлж үнэлснийх байхгүй юу.Одоо яая гэхэв, ухрах газар байхгүй юм хойно үлдсэн хугацаанд сүүлчийн цэгээ амжиж тавихын төлөө урагшаа гээд л зүтгээд байхаас.

Жич : Энэ талаар судалж сонирож байдаг хүн байвал санаа оноо асуух юмаа чөлөөтэй хандаарай.Чадах мэдэхээрээ хариулж тусалж бас зөвлөгөөг сонсох болно.

2006-10-24

Ерөнхий найруулагчийн дүрд

Нэг харсан чинь улаан олбог сандал хоёрын дээрээс ээлжилцэн 4 зүг 8 зовхистоо биелэгээ хийцэн, чиракасу гэдэг үгийг жинкэнэ утгаар нь харуулцан сууж байгаагаар өөрийгөө олж харавшт. Харав ч гэж дээ үндсэндээ 2 сар орчимын өмнөөс "ингээд" байгаан.Дахиад 2 сар гаран "ингэчүүл" тэгээд нэг юм ард нь гарчих байхаа.Тэгээд хожим дурсгалтай чимбилүү гээд зургий нь аваад хадгалчлаа.Дунд нь өөрийгөө суулгадымуу гэснээ бас үзсэн харсан хүнүүс намайг удирдаач эсвэл мөргөлчин болчиж гэж андуурах вий гэж болгоомжилоод өөрийгөө хасчиж байгаам л даа.Үнэндээ би дипломын ажил бичиж суугаамы чин,яахын. (аягүй зөвтгөх аядсан)
Диплом бичих гэдэг нэг бодлын хөгжимийн удирдаачтай төстөй юм хийгээд байгаам шиг.
Ялгаа нь өөрөө хөгжимийхөө зохиогч найруулагч удирдаачийн үүргийг зэрэг гүйцэтгэхэд оршино жэхшиг.
Хэний үгийг хаана нь шигтгэж хэний онолоор хаагуур нь залж байж өөрийхөө хэлэх гээд байгаа юмыг хаагуур нь жийрэглэж хүнд ойлгомжтой санаа гаргаж тавих вэ гэдэг маш чухал найруулагчийн авьяас шаардсан ажил юм.Практикт тулгуурлаж кэис судалгаан дээр үндэслэсэн ажил бичихэд бол барьцтай тулцтай юм болохоор өөрийхөө хэлэх гээд байгаа юмыг шулуухан гаргаад тавичихад болохгүй ч юмгүй л дээ.Дан онол дээр ярихад тэгдэг юм ингэдэг юм гээд аваад хаяачихаж арай л болохгүй. Ширэлдээстэй олон онол дундаас бусдын хэлээгүй үгийг би хэлж байна уу гүй юу гэдэгтээ итгэл төгс байхын тулд, эсвэл хэн нэгэн хаа нэгтээ миний хэлэх гээд байгаа санааг хэрхэн юу гээд тайбарлачихсан байна вэ гэдгийг нягтлахын тулд судлагааныхаа чиглэлээр сайн ойлголттой байх төдийгүй энд тэнд гарсан холбоо сүлбээтэй хамаг л ромбун сэтгүүлүүдийг шүүж А Б гүй уншиж мэдсэн байх шаардлагатай. Аль дэвэн галавт хүний гаргачихсан санаа оноог давтаад биччих юм бол ямар ч амтгүй хоол болохоос гадна ядаж л ишлэл бичээгүй бол бөөн очиков алдаж юм уншаагүйгээр цоллуулах болно.Тиймээс үг үсэг бүрээ нягтлаж байж бичихээс өөр аргагүй болж байгаан. Холбогдох материалын хувид ноднин жил сэдвээ шийдцэн болохоор түүнээс хойш номын санг нэгжиж хулгана хөеөгөө зөөж байгаам шиг л зөөж түүсэн дээ.Багагүй ч уншаад судлаад ерөнхий рамаа босгочихоод байсан чинь бичих гэж л биелэгээ хийгээд салж өгдгүй ээ.Нээрээ энийг чинь "янаглана" ч гэдэг билүү?
Миний бичиж байгаа ажил ядахад жапан хүний гаргасан онол биш болохоор Япон хэл дээрхи материалуудаас хэрэглэчихээр юм бараг олдохгүй. А Б гүй нуль куөт.
6 жил япон хэлтэй зууралдаж хоолтойгоо холиод идцэн англи хэлээ шинээр инстолл хийж англи дээрхи эх материалыг уншиж сурах гэж төрөл арилжингаа алдавшт.
Тэхдээ яахав сонирхолтой юм болохоороо уйлахгүй нухсаар байгаад нэг хэл суулгацан, одоохондоо болоо л байна.


Тэгснээс ноднин жил мастерийнхээ бүх крэдитийг авцан байвал яахын.7 хоногт 6 өдөр сургууль руу шогшиж хичээлд сууж бараг өдөр бүр илтгэл тайлан тавиж байж олж авсан байвал яасын.Тэгээд 7 килограм турцан байвал бас яахын.
Жинкнээсээ гүрийсэн.
Судлагааны тэнхимдээ ганцаархнаа байна гэдэг чангын чанга даваа.Ганцаархнаа тэр хэдэн өвгөн проф-уудын өөдөөс ээлжилүүлэн яарьж нэрээ авч гарна гэдэг үнээр гэцүү.Би л юм бэлдэж очихгүй бол тэгээд тэр цаг будаа болох учираас гүрийхээс өөр аргагүй.
Амралтын өдөр байтугай амсхийх цаг олоход бэрх.Хичээлээс бусад үед шувтан номын сан ПС 2ын манаач хийгээстэй.Бүтнээрээ сайн өдөр бүтнээрээ рэжимэ бэлдэх муу өдөр.Хажуугаар нь бас баито хийгээд байгаамаа тэр чинь.Эхэндээ ч нууцаар уйлах ч өдөр гардаг байлаа.Хэрэггүй ийм чанга сургуульд орлоо гэж.Бусад тэнхимийхэн 7 хоногт 3 хан өдөр илтгэлтэй гэчээд сандраад гүйгээд байхад надад бол жаргал л санагдаж байлаа.Сүүлдээ ч хувь заяатайгаа эвлэрсэн.Ганц дайчин ганцаардахгүй гэж үзэлцээд байдаг болсон.Тэрний хүчинд овоо ч юм олж мэдсэн дээ.Муусайн багш нартаа талархаад баршгүй.Зөндөө их юм зааж өгсөн. За хадуурчилаа.

Тэгснээс найруулагчийн дүрд тоглоод суужээж бас болоогүй шуналтаж,тэрбум гаран хүний улсын тэргүүн хүн юу бодож бичдэгий нь харюу гээд Абэ сангийн ”美しい国へ”,бас Озава Изүмү сангийн ”志を持て、日本人” гээд 2 номыг амазоноос захиалцан байсан нь дөнгөж саяа хаалга тогшоод орж иржээн.таношими.Ойрд судлагаанд хэрэгтэй гэж ном авах далимаар хадуурч авсаар байгаад юу болжайнаа мэдкү.”世界伝記全集”、”世界の文学”(A Treasury Of World Literature) -ийн 54 боть этэрийг авцан ч байх шиг. Бас баахан орчуулга хийнэ ч гэнэ үү ном бичнэ ч гэнэ үү мэргэжилийхээ номнуудыг номын сангаас биш дэлгүүрээс аваад ч байх шиг.мэдкү ээ мэдкү.
Сургуулиа төгсчихөөр л нээх их завтай өөрийн дураар байж болох юм шиг санаа л баярлаад гүйгээд байгаан.Ядаж л хагас бүтэн сайн миний мэдэлд орно гэхээс баярлахгүй гээд ч яах вэ дэ хө.

За хө үг олдоод үсэг холдоод явчилаа. Хороо найруулая байз.

Omake :Chopin-Barcarolle op.60
(үүнгүйгээр яаж хор найрах вэ дээ)

сэдэв үргэлжилж магадгүй.

2006-10-14

Шийдэл

Миний амьдралд том нөлөө үзүүлэх нэг алхам буюу, 3 жилийн дараагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж нэг чухал шийдвэрийг өнөөдөр өглөө 2006 оны 10 сарын 14нд гаргалаа.Эцсийн үр дүнд надаас шалтгаалахгүй олон зүйлс нөлөөлөх боловч хамгийн гол нь дахиж хэзээ ч засаж өөрчилж болохгүй зүйл.Зөв шийдвэр болж чадсан эсэхийг цаг хугацаа харуулах болно.энэ шийдвэрийг гаргах гэж өнөөдрийг хүртэл олон удаа оролдож дотроо шаналж бүтэлгүйтэж эргэлзэж ухарч буцсаар ирсэн. Харин өнөөдөр энэ асуудлын ард том цэг тавилаа.3 жилийн дараа гаргах өөрчилөлтөнд бэлэн болохын төлөө Айвал бүү хий,хийвэл бүү ай гэдэг үгээр өөрийгөө зоригжуулаад алхаад байя даа.

2006-10-11

Бороон дусал мэт





Хөгжимийн нэр : Liszt - Don Juan Paraphrase 2-р хэсэг.
Сүүлийн үед нэр нь цуурайтаж байгаа хятадын пианист Лан Лан.Түүний гарыг "цуцаах" зохиол олдох болов уу гэмээр гайхалтай техник сайтай тоглодог.Ихэвчилэн Листийн түргэн хэмнэлтэй зохиолуудыг тоглож олныг шуугиулж нэрд гарч байгаа залуу пианист.
Миний хувид түүнийг хэтэрхий их тэхник тал руугаа битгий хазайчихаасай гэж хүсмээр байдаг юм.Зарим хөгжим дээр мань хүн өөрийхөө эмоцийг холиод,хэмнэл алдуулаад байгаа нь мэдэгддэг.Ямар ч гэсэн бидний үеийг байлдан дагуулах алдарт пианистуудын нэг болно гэж хувидаа найдаж бас нөгөө талаар баярлан сонсож байгаа төгөлдөр хуурчидын нэг мөнөөс мөн.Хамгийн их шимтэн сонсдог Шопены пиано-концерт 2-ын 2-р бүлгийг Лан Лан яаж тоглохоос миний хувид түүний ирээдүй шийдэгдэнэ.Уже тоглочихсон ч байж магадгүй боловч олж сонсогүй л байна. Хэхэ аймаар шалгуур тависан..Номоор бол бүх үг үсгий нь цээжилчихсэн номыг худлаа тайлбарлавал юу болох билээ дээ.
Сонгодог хөгжимийн дотроос төгөлдөр хуурыг,ялангуяа Шопены бүтээлүүдийг бишрэн сонсдгийн хувид зав гармагц энэ хөгжимийн талаар болоод зарим бүтээлийх нь тухай бичнэ гэж бодоод л явна.
Ямар ч байсан Лан Ланыг тэмдэглэлгүй өнгөрч чадсангүй тул "цэг тавиад нэгийг саначихлаа" энэтэр гэж аавын хэлдэг үгнээс ишлэв.

2006-10-10

Chopin - Piano Concerto No.2.Part 1


19-хөн настай залуу Шопен сэтгэлдээ зураглаж хөгжимийн хэлээр буулгасан энэхүү агуу бүтээл бүтэн зуун дамжин төгөлдөр хуураар амилсаар.Зөвхөн төгөлдөр хуураар биш юмаа.Хөгжимчид болон түүнийг ойлгогчид, шүтэн бишрэгчидийн сэтгэлээр гэвэл илүү үнэнд ойртох байх.
Пианист Артур Рубинштэин 88 настайдаа тоглосон бичлэг байна.Цаасан дээр бичсэн хөгжимийн нот,88 нас,төгөлдөр хуур хөгжим яаж амилдгийг харуулах мэт.Үүнийг хүн төрөлхтний үнэт бүтээл гэхээс өөрөөр юу гэж нэрлэхийг мэдэхгүй нь.
Хүн төрөлхтний гинжин хэлхээнд ирээд буцахдаа тодоос тод гэрэлт мөрөө үлдээгсэд.